Илтгэл
2012-4-3
Илтгэл2

ЕБ-ын 2-р сургууль

НИЙГМИЙН УХААНЫ БАГШИЙН АРГАЗҮЙ, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ

(Ээлжит хичээлийн шинэчлэл)

Нийгмийн ухааны багш: Н. ГАНБААТАР

Сайншанд

2011 он

Удиртгал

Улс орны хөгжил боловсролоос эхэлнэ “

Аливаа улс орны хийгээд хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн шавхагдашгүй эх сурвалж нь хүний хүчин зүйлийн нөөц болж, түүний чадамж, бүтээмжээс хөгжлийн чанар, үр ашиг үлэмж хамаардаг болсон өнөө үед улс орнууд хүн төвтэй хөгжлийн бодлого баримтлан боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, хүн амынхаа боловсролыг чанаржуулахад хүч анхаарлаа хандуулж, бүхий л боломжоо дайчлан ажиллах болжээ. Монгол улс ч хөгжлийн энэ нийтлэг хандлагаас гажаагүй. Харин ч нийтийн энэ нийтлэг хүчин чармайлтад нэгдэхдээ 1992 онд Монгол улсын сонгосон нийгмийн хөгжлийн шинэ эрхэм зорилгодоо нийцүүлэн боловсролын тогтолцоог бүхэлд нь шинэчлэх үйл явцтай уялдуулан хийх хариуцлагатай бөгөөд сонирхолтой цаг үеийг туулсан. Боловсролын тогтолцооны шинэчлэлийн суурь өөрчлөлтийн нэг нь сургалтын технологийн шинэчлэл юм. Ийм ч учраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “ Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр “ – ийн хүрээнд 1999 онд ЕБС – ийн сургалтын менежер, ЗАН – ийн ахлагч нарт зориулан сургалтын технологийн шинэчлэлийн зангилаа асуудлаар сургалтуудыг зохион байгуулж нийт багш нар сургалтын технологийг шинэчлэх чиг хандлага, шийдлийн үндэслэл хэрэгжүүлэх арга замын талаар шүүн хэлэлцэж, туршиж судалсаар иржээ. Энэ туршилт, судалгааны нэг цөм хэсэг нь “ ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ “ билээ.

Энэ арга хэмжээний цөм нь сургалтын хөтөлбөр, боловсролын стандартыг чанартай болгож ээлжит хичээлийн төлөвлөлтөнд анхаарахад оршиж байгаа билээ. Боловсролд хийгдэж байгаа шинэчлэлийн хувь заяа нь анги танхимд сургалт явуулж байгаа багш нарын арга зүйн хөгжлөөс шууд хамаарна. Энэ нь ээлжит хичээлийг чанартай үр өгөөжтэй болгохын тулд эхлээд багш нарт шинэ арга зүй болон чадвар дадлыг зайлшгүй эзэмшүүлэх ёстой гэсэн үг юм. Тухайлбал: Багш хичээл бүрийг нээлттэй хичээлийн түвшинд заахаас гадна шинэжлэх ухааны онолыг суудлагдахууны гол агуулга биш харин мэдээллийн материал болгон ашиглаж тухайн хичээлийн мэдлэгийг хүүхдээр өөрөөр нь бүтээлгэж мөн тогтвортой амьдарч ажиллах арга ухааныг олгох нь өнөөгийн нийгмийн боловсролын тогтолцооны өөрчлөлттэй салшгүй холбоотой. Иймээс дэлхийн жишигт нийцсэн суурь боловсрол эзэмшүүлэх нь ббагшийн хөгжил тэр дундаа техник – мэдээлэл – технологийг сургалтанд өргөнөөр хэрэглэж мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлсэн чадварлаг бүх талын мэдлэгтэй амьдрах арга ухаантай иргэн бэлтгэн гаргахад оршиж байна. Үүний тулд ээлжит хичээлийг чанартай зааж мэдлэгийг хүртээмжтэй олгох багш бидний үүрэг болж байна.

Судлах болсон үндэслэл

Монгол хэл төдийгүй аливаа хичээлд зайлшгүй гүйцэтгэж байх унших, сонсох, бичих, ярих дөрвөн үйлдэл нь танин мэдэх бүтээлч ба бүтээлч бус үйл ажиллагаа хэмээн ялгарч байдаг. Үүнээс үзэхэд сургалтын агуулга, арга зүй өмнөх үеийнхээс ялгаатай болж байгаа нь харагдаж байна. Харилцан уялдаа бүхий эдгээр сургалтын агуулга нь өнөө үеийн бодит нийгэм түүхэн нөхцөлийн шинэ шаардлагын дагуу боловсрол судлалын, тэр дотроо сургалтын технологийн ХӨГЖЛИЙН асуудлуудыг хэлэлцэх, турших, судлахад оршиж байгаа бөгөөд тэмдэглэх нэг зүйл нь бидний өмнө ойлгож, хэрэглэж байсан ихэнхи ухагдахуун шинэ агуулгаар баяжиж байгааг, мөн олон ухагдахуун шинээр үүсч байгааг, нэр томьёоны өөрчлөлт гарч байгааг гэрчилж байна.

Сургалтын технологийн шинэчлэл

Сургалт гэж юу вэ? – Суралцагчийн тодорхой мэдлэг, дадлага, хандлага бөгөөд боловсролжилтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэний дараа, өөрөөр хэлбэл энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар суралцагчийн сайжирсан мэдлэг, дадлага, хандлага гэж тодорхойлж болно. Сургалт бол чанарын өөрчлөлт хийх арга хэрэгсэл, бас орчин гэж үзэж болно. Сургалтын чухал хэсэг болдог дадлага олох үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмж, сургуулийн өөрийн хөгжил, ялангуяа туршилтын лабораторийн шинэ ажил, нарийн багаж төхөөрөмж, сурах бичгийн чанар чансаажилт, номын сангийн шинэ тогтолцоо гэх мэт олон хүчин зүйл, бодит болон нийгмийн хүрээлэх орчны нөхцөл байдал бас л сургалтын технологийн асуудалд хамаарах болно. Тэгвэл боловсролын агуулга, зорилго өөрчлөгдөхөөс үл хамааран хамгийн үр ашигтай үр дүнд хүрэх үүднээс сургалтын технологийг байнга боловсронгуй болгох шаардлагатай.

Технологи гэдэг үгийн утга – “ Хүмүүс өөрсдийн хүсэл, хэрэгцээг хангахын тулд хамгийн шинэлэг зүйл, шинэ бүтээл болон шинжлэх ухааны нээлтийг ахуйдаа ашиглах бүхий л арга замууд “ гэсэн агуулгатай.

Хүүхдийг яаж бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх вэ? – Энэ асуудалтай холбогдуулан сургалтын технологийг шинэчлэх талаар дараах хоёр үндэслэл гарч ирнэ.

Эрх зүйн үндэслэл : - Боловсролын эрхэм зорилго. Монгол улсын иргэд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд өөрийгөө бүрэн дүүрэн илрүүлэн амьдарх, ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар технологи соёл эзэмших, сонгох таатай орчин бүрдүүлэхэд боловсролын эрхэм зорилго оршино гэж төрийн бодлогын үндсэн баримт бичигт заажээ. Энд дурьдсан таатай орчин нь :

а/ Материаллаг орчин – Энэ нь суралцагсад бүтээлчээр сурахад шаардагдах дулаан саруул тохитой байр, лаборатори, кабинет, урлаг соёл спорт, хоолны үйлчилгээний газар, номын сан, сурах бичиг сургалтын багаж тоног төхөөрөмж, бусад хэрэглэгдэхүүн гэх мэт

б/ Сэтгэл зүйн орчин – Сурагч багш эцэг эхэд харгалзан суръя сургая, суралцуулъя гэсэн хамтын чин эрмэлзэл дүүрэн байхын зэрэгцээ хичээлийн зохион байгуулалт нь хүүхдүүд хоорондоо байнга харилцаж нийгэмших нөхцөлийг шууд тусгасан байвал зохино.

в/ Бүтээлч үйлийн орчин – Гар нийлсэн найрсаг хамт олны бүтээлч үйл ажиллагаа л хүүхдийн дотоод нөөцийг бүтээмжийг хөгжүүлэх хамгийн таатай орчин болно.

Багш суралцагч нарын хамтын шинжлэн судлах бүтээлч үйл ажиллагаа

Суралцагч хоорондын хамтын бүтээлч шинжлэн судлах үйл ажиллагаа

Сурагч эцэг эхийн хамтын бүтээлч үйл ажиллагаа

Сурагч багш эцэг эхийн хамтын бүтээлч үйл ажиллагаа

Суралцагсад нийгэм орчинтойгоо харилцан үр ашигтай харьцах бүтээлч үйл ажиллагаа

Сурагчийн ганцаарчилсан бүтээлч үйл ажиллагаа гэх мэт

Эдгээр үйл ажиллагаанд оролцохын хирээр мэдлэг нь зузаарч бүтээх чадвар нь өсч улмаар дадлагажин хөгжих боломж бүрдэнэ.

Онолын үндэслэл : - Суралцахуйн үйл ажиллагааны онолын зарчим. Суралцах үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулж удирдахад суралцахуйн үйл ажиллагааны онолын зарчим гол тулгуур болдог. Хүүхэд аливаа юмс үзэгдлийг хэрхэн таньж шинэ мэдлэгийг хэрхэн өөрийн болгодог зүй тогтлыг танин мэдэхүйн сэтгэл зүйн ухаан судлан илрүүлжээ. Хүний учир шалтгаант нарийн нийлмэл үйл ажиллагаа нь байгаль нийгмийн орчны шууд нөлөөгөөр үүсэн хөгжиж байдаг учир төрийн үйл ажиллагаа нь мөн чанартаа аливаа хүн орчиндоо дасан зохицох үйл явцыг илэрхийлдэг. Орчинд дасан үйл явц хэлбэрээр явагддаг. Үүнд хүн орчныхоо нөлөөллийг өөртөө буй боломжийн хирээр хувирган зохицох нь зүйтэй. Дасан зохицохын зүй тогтол нь суралцахуйн үйл ажилагааг оновчтой удирдахын онолын үндэс болдог. Энэ зарчмын үүднээс багш хүүхдэд шинэ мэдлэг заахын өмнө тухайн хүүхдийн мэдлэг чадварын төвшинг нарийвчлан тогтоох шаардлагатай. Хүүхдийн мэдлэг чадварын төвшинг нягталж мэдсэнээр тухайн шинэ мэдлэгийг тэр хүүхэд дасан зохицохын чухам ямар хэлбэрээр хүлээн авч зохиомжлох нь тодорно. Ингэснээр багш тэр хүүхдэд өгөх мэдлэгийнхээ тавилыг хэрхэн боловсруулбал зохихыг мэдэх болно.

Сургалтын технологит шинэчлэл хийхдээ :

Бүлэг сэдвийн хөтөлбөрийн технологийн шинэчлэл

Нэгж хичээлийн технологийн шинэчлэл

Ээлжилт хичээлийн технологийн шинэчлэл гэх мэтээр багш тухайн сургалтыг зохион байгуулахад боловсруулдаг бүх бичиг баримтад шинэчлэл хийгдэнэ.

Ээлжит хичээлийн технологи гэж юу вэ?

Ээлжит хичээл гэдэг бол өнгөрснийг давтах, шинэ мэдлэг эзэмших, эзэмшсэн мэдлэгээ бататгах зэрэг нэгж хэсгүүдийн бүрдэл юм. Хэсэг бүр өөрийн зорилготой, бие биетэйгээ харилцан холбоотой үе шатуудаас бүрдсэн бүтэцтэй байна. Жишээ нь :

Өнгөрсөн мэдлэгийг давтах хэсгийн зорилго нь шинэ мэдлэг эзэмшихэд тулгуур ойлголтыг тодруулан, түүнийгээ ашиглахад бэлэн болгох явдал юм. Түүний үе шатууд нь тодорхойлолт санах, жишээ баримтаар баяжуулах, батлах, өөр нөхцөлд хэрэглэж, дадлагажих, гэрийн даалгаврын биелэлт, амжилтыг харж, дүгнэх зэрэг болно.

Шинэ мэдлэг олгох, мэдлэгээ бататгах, практикт хэрэглэх, мэдлэгээ системчлэх, мэдлэг чадвар дадал олгох, түүнийг хянах гэх мэт орно. Жишээ нь : Шинэ мэдлэг олгох хэсэгт мэдлэгээ системчлэх, бататгах хэсгүүд бас л оролцсон байдаг. Дээрхи хэсгүүдийг нэгтгэн хичээл болгон хувиргахыг хичээлийг ээлжит хичээлийн зохион байгуулалт гэнэ.

Ээлжит хичээлийн үнэлгээ дүгнэлтийг нэг хэсэг болох

гэрийн даалгавар:

Сурагчдын мэдлэг түшинд тохируулан гэрийн даалгавар өгч байх мөн хянаж шалгах, дүгнэх боломжтой ажлыг өгч, биелэлтийг нь сурагч нэг бүр дээр гаргах хэрэгтэй. Гэрийн даалгавар шалгахгүй өнгөрөх нь сурагчдын идэвхи буурч, даалгаврыг хийх сонирхолгүй болгодог муу талтай. Иймд гэрийн даалгаврын үүргийг зөв үнэлж сурах нь багшийн үүрэг мөн. багш ээлжит хичээлээр даалгавраа шалгах арга хэлбэрийг ээлжит хичээлийнхээ төлөвлөлтөд өмнөх мэдлэгийг шалгах хэлбэрээр оруулж болно.

Ээлжит хичээлд бэлтгэх тухай

Хичээлийн үр өгөөж нь багшийн хэр зэрэг бэлтгэснээс шууд шалтгаалдаг юм. Хичээлд бэлтгэх гэдэг нь сургалт – хүмүүжлийн тухайн нөхцөлд тохирсон арга, хэрэгсэл, хэлбэр гэх мэтийг оновчтой сонгон авч төлөвлөх үйл ажиллагааг хэлнэ. Хичээлд бэлтгэх үйл ажиллагаа 5 шаттай явагдана. Үүнд :

Сургалтын төлөвлөгөө, тухайн хичээлийн хөтөлбөр зэргийг судлах

Тухайн хичээлд ашиглах сурах бичиг, сургалтын материал, заах арга зүйн ном зохиолыг судлах

Ээлжит хичээлээр сурагчдад эзэмшүүлэх үндсэн ухагдахуун, үзэл санааг өөрийн болгох

Ээлжит хичээлийн явцад хэрэглэх арга, хэрэгсэл бусад зүйлийг бэлдэх

Ээлжит хичээлийн төлөвлөгөөг бэлдэж боловсруулах зэрэг болно.

Цахим хэлбэрээр ээлжит хичээлийг бэлтгэх

Цахим хэлбэрэр ээлжит хичээлийг бэлтгэнэ гэдэг нь зөвхөн сурагчдад үзүүлэх үзүүлэнг дэлгэцээр гаргах бус нэг цагийн хичээлийн зорилго, явцын эрэмбэ дараалалыг бүхэлд нь төлөвлөх, тараах материалыг тарааж өгөхийн зэрэгцээ дэлгэцээр үзүүлэх хэлбэрийг хослуулан хэрэглэх явдал юм. Гэтэл зарим багш нар ээлжит хичээлийн явцыг бус зөвхөн үзүүлэх зүйлээ цахимд оруулахыг цахим хэлбэрээр ээлжит хичээлийг бэтгэсэн гэж ойлгодог. Цахим хэлбэрээр хичээлийг бэлтгэх нь багшийн чиглүүлэх үйл ажиллагааг суралцагчдад тодорхой харуулж өгдөг сайн талтай. Жишээлбэл : Хичээлийн аль үе шатад ямар сургалтын шинэ аргыг хэрэглэж байгааг холболтоор гаргаж өгч болно.

Сүүлийн жилүүдэд мэдээллийн хэргсэлийг сургалтанд ашигласнаар ээлжит хичээлээр бүтээлч үйлийн орчинг бүрдүүлж сургалтыг чанартай, үр дүнтэй явуулах боломж бүрдсэн. Энэ нь арга зүйн өөрчлөлт, ээлжит хичээлийн технологийн шинэчлэл юм.

Санал асуулга / түүвэр асуулга /

Түүвэр асуулт санал асуулгыг сургахуй талаас нь багшаас , сурахуй талаас нь суралцагчаас авлаа. Санал асуулгын зорилго нь цахим хэлбэрээр ээлжит хичээлийг явуулахад гарч буй ололттой тал, дутагдалтай талыг тооцох, нөгөө талаасаа багш сурагчийн хөгжил, чадварыг дүгнэх, өөрийн туршилтын үр дүнг тооцоход оршино.

      1. Багш нараас авсан санал асуулга

Энэ санал асуулгат олон жил багшилсан, арвин их туршлагатай 15 багш хамрагдсан.

    1. Та ээлжит хичээлийн технологоо хэр зэрэг шинэчилдэг вэ?

Дүгнэлт :

  • Байнга 8 хүн санал өгсөн цаг үетэйгээ хөл нийлэн алхаж өөрийгөө хөгжүүлж, сургалтыг чанартай явуулдаг гэж үзэж болно.

  • Хааяа 6 хүн – хичээл болон болоьёролын хөгжлийг удаашруулж байна

  • Шинэчлээгүй 1 хүн ажилдаа идэвхи сонирхолгүй сургалтад анхаардаггүй цалин авахын тулд багшийн ажлыг хийж байж ч болох юм.

  1. Та цахим хэлбэрээр ээлжит хичээлийг бэлтгэж байсан уу?

Дүгнэлт :

  • Хааяа 6 хүн – Мэдээллийг сургалтанд хэрэглэж арга зүйдээ шинэчлэл хийж ээлжит хичээлийн чанартай үр дүнтэй явуулахад анхаардаг, өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг

  • Үгүй 2 хүн – Мэдээллээс хоцорч шинэчлэлийн талаар ямар ч ойлголтгүй явдаг идэвхигүй шинэчлэл хөгжлийн удаашруулагч багш

  • Нээлттэй хичээлийг 7 – Бусдаас суралцаж цаг үеийн шинэчлэлийг мэдэрч өөрийгөө шинэчлэхийг оролдогч, зөвхөн ээлж өнгрөөх хандлагатай, өөрчлөлт шинэчлэлийг алгуур хийгч багш

  1. Цахим хэлбэрээр ээлжит хичээлийг бэлгэхдээ ямар бүтцээр бэлгэдэг вэ?

Дүгнэлт :

  • Үзүүлэнгээ 3 хүн – Цахим хэлбэрээр ээлжит хичээлийг бэлтгэх арга барилаа олохгүй, эсвэл тодорхой ойлголт бага, техник хэрэгсэл дээр ажиллах чадвар дунд зэрэг багш байж болох юм. Гэхдээ хэрэглэгдэхүүнээ цахим хэлбэрээр оруулсан нь шинэчлэл хийгдэж байгаа юм байна гэж үзэж болохн юм.

  • Явцыг 7 хүн – Багш тухайн ээлжит хичээлээр чиглүүлэх арга зүй, явц, үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр бэлтгэж байгаа нь шинэчлэлийг сайн хийж хурдацтай хөгжиж байна гэсэн үг.

  • Бүх элементийг 5 хүн – Цахим хичээлийн талаар ойлголт сайтай, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэгч, техник хэрэгсэлийн мэдлэг сайтай багш

  1. Та өөрийн гэсэн ээлжит хичээлийн бүтэцтэй юу?

Дүгнэлт :

  • Тийм 9 хүн – Өөрийн гэсэн арга барилтай, баялаг туршлагатай, эрэл хайгуулч хийгч

  • Санаа васан 5 хүн – Тогтмол бусдын туршлагаас, арга барилаас суралцагч

  • Үгүй 0 хүн – Багш хүн бүр өөр өөрийн гэсэн арга барилтай нь эндээс харагдаж байна.

Интернетийн нөөцийг түүх, нийгмийн ухааны багшид ашигтай байх үүднээс авч үзвэл дараахь байдлаар ангилж болно. Үүнд:
• - Албан ёсны нөөц,
• - Нэвтэрхий толь, лавлах, номын сан,
• - Түүхийн мэргэжлийн нөөцүүд,
• - Үзүүлэн таниулах нөөц гэж бүлэглэж болно.
Албан ёсны нөөц нь боловсролын салбар дахь шинэчлэлийн тухай шинэ мэдээллийг багш нарт хүргэдэгээрээ чухал юм.
http://www.mecs.gov.mn/ - БСШУЯ-ны сайт
www.mongoleducation.mn – монголын боловсролын салбарын вэб хуудас – мэдээлэл, сургалтын зар, боловсролын хууль, стандарт зэргийг ашиглаж болно.
www.msue.edu.mn – МУБИС сайтууд
Нэвтэрхий толь, лавлах
• Кругосвет” төсөл – http://www.krugosvet.ru 2000 онд байгуулагдсан. 2003 оноос Microsoft Office –ийн хайлтын нөөцийн системд багтах болсон. “Кругосвет” –д хайлтыг цагаан толгойн үсгийн дарааллаар болон 8 үндсэн категори, тулгуур ухагдахуунаар хайх боломжтой. “Түүх”, “Дэлхийн улс орнууд” категориуд бий. Хайлтыг Google, Яндекс, Апорт хайлтын системд үргэлжлүүлэх боломжтой.
• “Вики- төслүүд” – Википедия, Викизнания гэх мэт. ВИКИПЕДИЯ (англиар Wikipedia)
http://ru.wikipedia.org - Интернетэд хэвлэгддэг олон хэлний хамгийн түгээмэл нэвтэрхий толь, сайн дурын зохиогчдын хамтын бүтээл байдаг. 2001 оноос байгуулагдсан. Википедид төлбөртэй зохиогч байдаггүй. Бүх боломжит сэдвээр зохиогчдын дунд маргаан өрнүүлэх талбар болдог.
• Викизнание – http://www.wikiznanie.ru- Хэд хэдэн онцлог бүхий бие даасан нэвтэрхий толь, Викизнание-д өгүүллэг бичихэд төвийг сахина гэсэн Википедид тавигддаг шаардлага байдаггүй, харин эсрэгээр уншигчдад олон талаас нь авч үзэх, харьцуулалт хийх боломж олгодог. Хоёр төсөл нь дагуул төслүүдтэй. Викитек – http://ru.wikisource.org- эх сурвалж текстүүдийн номын сан, Викисклад – аудио, визуаль хэрэглэгдхүүний сан
• “Дорно дахины уран зохиол” төсөл (http://www.voslit.info/)- Дорно болон Өрнө дахины түүхийн олон тооны эх сурвалжийг багтаасан. Он дараалал, улс орон, бүс нутаг, цагаан толгойн үсгийн дараалал гэсэн хайлтын хэд хэдэн хувилбарыг ашиглах боломжтой. Эх сурвалжийн зэрэгцээ түүхэн газрын зургийг ном зүйн дарааллаар хайлт хийн ашиглах боломжтой.
• “Дэлхийн түүх” – http://www.historic.ru/
Аргазүйн хэрэглэгдхүүний нөөц:
http://pish.ru – Преподавание истории в школе. “Журнал on-line” –д түүх, нийгмийн ухааны арга зүйн материал,
http://his.1september.ru/ - “Первое сентября” сонины электрон хувилбар
Үзүүлэн таниулах хэрэглэгдхүүний нөөц:
• Google, Яндекс зэрэг мэдээллийн системээр дамжуулан хайлт хийх, тусгайлсан сайтуудыг ашиглах боломжтой.
http://art-rus.narod.ru/gallery.html, - уран зураг
www.muzeum.ru –фотодокумент
http://video.nnm.ru –баримтат болон шинжлэх ухааны кино фильм
Зурагзүйн нөөц – http://lesson.history.narod.ru сайтаас ашиглах боломжтой.
MS РР программ дээр презентаци бэлтгэх нь.

Презентаци нь шинэ агуулгыг судлахад дэмжлэг болох сургалтын нөөцийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Өөрийн, зохиогчийн презентаци бэлтгэхэд программчилалын тусгай дадал эзэмших шаардлагагүй, MS Power Point стандарт хавсралтад хялбар хэрэгжүүлэх боломжтой.
Сургалтад ашигладаг презентацийг сонгодог болон бататгал хичээлийн презентаци хэмээн ангилсан байдаг. Сонгодог хэв маягийн презентаци нь шинэ хичээл үзэхэд багшид дэмжлэг болох тулгуур конспект, график, хүснэгт ашигласан компьютерийн диафильм гэж болно. Бататган дүгнэх хичээлд ашиглах презентаци нь өмнөх хичээлүүд дээр хийсэн дүгнэлтийг тезис хэлбэрээр нэгтгэн, суралцагчдын бие даасан ажилд чиглэсэн дасгал, даалгавруудаас баяжуулсан байдаг.
Интернетийн сүлжээнд бэлэн байршуулсан олон презентаци бий. Тэдгээрээс чухал гэж үзэж болох нөөцийг дурдвал:
Англи хэл дээр :
http://jc-schools.net/PPTs-art.html - Рower Point программ дээр хийгдсэн онлайн хичээлүүд
http://myphlip.pearsoncmg.com/cw/mpchapter.cfm?ybcid=3935- онлайн хичээлүүд
• http:www.skillstudio.co.uk/course/presentation-skills-training-courses-espotting1.htm - Рower Point программ дээр хийгдсэн хичээлүүд
Орос хэл дээр:
www.lesson-history.narod.ru. Рower Point программ дээр хийгдсэн түүх, нийгмийн ухааны бүх хичээлийн презентаци,
• “Преподавание истории в школе” сэтгүүлийн http://pish.ru сайтад “Электронное приложение” хэсэг,
• Түүх, нийгмийн ухааны багш нарын интернет-нийгэмлэгийн номын сангийн “К уроку в школе” хэсэгт http://www.it-n.ru.сайт,
• Аргазүйчдийн сүлжээний холбооны http://som.fsio.ru сайтаас ашиглах боломжтой.
РР программ дээр презентаци ашиглан хичээл зохион байгуулахад
• Программ нь багш, сурагчдад анхнаасаа ойлгомжтой, удирдахад хялбар байх ёстой,
• Багш өөрийн үзэмжээр материалыг сонгох боломжтой байх, хичээлд бэлтгэхдээ мэдээллийг байрлуулах дарааллыг чухалчилах бус бүтээлч байдлаар хандах,
• Мэдээллийг дэлгэн харуулах олон хэлбэрийг ашиглах (текст, хүснэгт, график, диаграмм, видео- аудио материал) нь зүйтэй юм.
Презентаци бэлтгэхдээ компьютер сургалтын универсаль техник хэрэгслээс хэтрэхгүй тул багшийг орлож чадахгүй гэдгийг санах ёстой. Тодорхой хичээлийн бүх мэдээллийг презентацид байршуулах гэж хичээдэг нь багш нарын дунд тохиолддог түгээмэл алдааны нэг юм.
Слайдад байршуулах текстэн мэдээлэл нь үндсэн ухагдахуун, нэр, он цаг, газрын нэр зэргээс бүрдсэн логик дараалал бүхий тулгуур конспект байх шаардлагатай.
Мэдээллийг хүлээн авахад слайдын формат, дизайн чухал ач холбогдолтой. Текст нь хамгийн арын суудлаас ч тод харагдах ёстой. Үүний тулд Arial шрифтийн хэмжээ дунд, ахлах ангид 24-өөс багагүй, бага ангид 28-аас багагүй байна. Шрифтийн өнгийг тодорхойлохдоо слайдын үндсэн өнгөнөөс өөр өнгө сонгоно. Зарим тохиолдолд слайдад хэт олон график оруулсан байдаг. Тиймээс нэг слайдад 7-гоос илүү обьект оруулахгүй байвал зохино (хүн нэгэн зэрэг харааны талбарт барих обьектийн хэмжээ). Анимацийг тухайн агуулгыг логик дараалалтай илэрхийлэх, тухайлбал блок – схем үзүүлэхэд ашигладаг. Дуу авиаг слайдаас слайдад шилжих эсвэл презентацийг үзүүлэх удирдлагад ашиглах нь сурагчдын анхаарлыг сарниулах тул аудио баримт үзүүлэх, мөн дэвсгэр ая маягаар ашиглах нь зүйтэй юм. .

Дүгнэлт :

Багш хүний эрхэм дээд зорилт нь шавьдаа эрдэм мэдлэг эзэмшүүлэх ур чадвар төлөвшүүлэх, нийгмийн ёс суртахууны эрхэм чанар суулгахад оршдог. Энэ зорилтоо нэр төртэй хэрэгжүүлэхийн тулд багш хүн орчин цагийн хүнд эрдэм мэдлэг эзэмшүүлж, ур чадвар төлөвшүүлэн ёс суртахууны эрхэм чанар бүрдүүлэх арга ухаан болох сургалтын технологийг гарамгай сайн эзэмшсэн байх шаардлагатай. Багшийн сургалтад шинэчлэл гарснаар сургалтын чанар ахиж суралцагч мэдлэг эзэмшихийн зэрэгцээ хийж гүйцэтгэх чадвар эзэмшинэ. Хүүхдийн хүсэл сонирхолд нийцүүлэн мэдээллийн эрин зуунд техник хэрэгслийг сайн ашиглаж цахим хэлбэрээр хичээлийг заах нь наандаж сурагчдын идэвхи оролцоог сайжруулах цаандаж бүтээлч үйлийн орчинг бүрдүүлэх сайн талтай юм. компьютерийн технологийг түүх, нийгмийн ухааны хичээлд системтэйгээр ашигласнаар :
• Хичээлд ашиглах үзүүлэн таниулах хэрэглэгдхүүний чанар эрс сайжирна.
• Нэгж хугацаанд судлах, гүйцэтгэх ажлын багтаамж өргөжин, өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн бүтээмж дээшилнэ.
• Мэдээлэл зүйн хичээл, түүх, нийгмийн ухааны хичээлийг интеграцичилах боломжоо хэрэгжүүлнэ.
• Мэдээллийн технологийг ашиглаж буй багш сургалтанд ашиглах материалыг сонгон авах, боловсруулахад онцгой анхаарах тул сурагчдын сурлагын чанарт сайнаар нөлөөлнө.
• Мэдээллийн шинэ технологийг ашигласнаар хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах боломж олгож, уламжлалт бус аргын хэрэглээ нь нийгмийн ухааны хичээлээр суралцагчдын эзэмших практик чадвар, дадлыг төлөвшүүлэхэд дөхөм болно.



Comments

багш нарт

Сүүлийн бичлэгүүд

. 10-р анги 2-р даалгавар
. билет №
. 11-н билетийн асуулт
. test 10 dabhraajilt
. test 10 souol
. test 11makro
. test 11 mikro
. тест 10р анги Нийгмийн тухай ойлголт бүлэг сэдэв
. цахим хичээл
. цахим хичээл
. цахим хичээл
. цахим хичээл
. цахим хичээл
. 10-r angi test 2012
. test 10

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 17 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant