Илтгэл
2012-04-03
Илтгэл



Агуулга

  1. Удиртгал

4

  1. Ээлжит хичээлийг танхимаас гадна зохион байгуулах шаардлага хэрэгцээ.

6

  1. Ээлжит хичээлийн танхимын гадна явуулахын давуу тал.

9

  1. Ээлжит хичээлийг танхимаас гадуур зохион байгуулахад тохиолдолд үүсэх бэрхшээл ба боломж

11

  1. Багш сурагчдаас авсан судалгаа, түүний анализ

12

  1. Санал, дүгнэлт

20

  1. Номзүй

21

ЗОРИЛГО

  • Ээлжит хичээлийг танхимаас гадуур үр дүнтэй зохион байгуулах боломжийг судлах.

ЗОРИЛТ

  • Ээлжит хичээлийн технологийн шинэчлэлтэй холбоотой ном гарын авлагатай уншиж танилцах

  • Танхимаас гадуур ээлжит хичээлийг зохион байгуулах шаардлага хэрэгцээг тодорхойлох

  • Ээлжит хичээлийг танхимаас гадуур зохион байгуулах талаархи багш нарын санал бодлыг сонсох

  • Өөрийн аймаг болон сургуульд байгаа танхимаас гадуур сургалтад ашиглаж болох нөөцөд үнэлгээ өгөх

СУДЛАХ ЗҮЙЛ

  • Танхимаас гадуур ээлжит хичээлийг явуулахад нөлөөлөх оюуны ба материаллаг хүчин зүйлс.

СУДАЛГААНЫ АРГА

  • Онолын үзэл баримтлалд анализ хийх

  • Санал асуулгын арга

  • Нэгтгэн дүгнэх арга

  • Ганцаарчлан болон бүлгээр ярилцах

  • Хүмүүсийн санал бодлыг тандах

СУДАЛГААНЫ АРГЫН АЧ ХОЛБОГДОЛ

  • Хичээлийг танхимаас гадуур явуулж ээлжит хичээлдээ шинэчлэл хийхэд багш нарт санаа сэдэл болно.

  • Манай хот болон сургуульд танхимаас гадна сургалт явуулах боломж бололцоо хэр зэрэг байгааг тодорхойлно

  1. Удиртгал

Үндэслэл:

Бид сургалтын арга барилыг өөрчилж уламжлалт арга барилаас шинэлэг аргад шилжиж байна гэж үздэг. Тэгвэл энэ шилжилт хэр үр дүнтэй хурдацтай явж байна вэ? Мөн энэхүү шилжилт хэзээ дуусах вэ? Энэ асуултад хариулт олдохгүй бүрхэг хэвээр. Сургалтыг сайжруулж үр дүнтэй болгох олон төрлийн онолын асуудлууд яригдаж байна. Гэтэл багш болгоны өмнө байнга тулгамдаж байдаг нийтлэг асуудал байсаар байна.
Энэ нь:
Cургалтын чанар хангалтгүй муу байгаа явдал юм. Үүний хамгийн гол шалтгаан нь:

  • Мэдлэг бүтээх шинэлэг аргуудыг төдийлэн хэрэглэхгүй байна.

  • Сургалтын орчин бүрдээгүй.

  • Багш ба шавийн хоорондын харилцааг уламжлалт хэв загвараас өөрчлөх шаардлагатай байна1.

Энэ тухай бид хэдийгээр олон жил ярьж мөн олон арга туршлагуудыг нэвтрүүлж байгаа боловч тэдгээр нь төдийлэн үр дүнд хүрэхгүй байна. Багш нар олон төрлийн аргыг мэдэх болсон боловч түүнийгээ хичээлдээ тогтмол ашиглахгүй байна. Багш шавийн уламжилалт нэг нь зааж нөгөө нь цээжилж шалгуулдаг хэлбэр хэвээр хадгалагдсаар байна.

Иймээс бид мэдлэг бүтээлгэх арга барилаа шинэчилж, сургалтаа өөр хэлбэрээр зохион байгуулах шаардлагатай байгаа нь тодорхой. Энэ талаар багш нар судлаачид маш олон янзын санаа дэвшүүлж байгаа боловч олонхи нь ээлжит хичээлийн үр дүн чанарыг сайжруулснаар сургалтын чанарт сайн үр дүн гарна гэсэн дээр санал нэгддэг. Ээлжит хичээлийг хэрхэн шинэчлэх вэ? Үүний нэг хариулт нь ээлжит хичээлийг танхимаас гадуур явуулах асуудал юм.

Боловсролын үндэсний стандартын үзэл баримтлалд ерөнхий боловсролын зорилгыг ”Одоогийн болон ирээдүйн нийгмийн амьдралд оролцох чадвартай, бүтээлч, хариуцлагатай, шүүмжлэлт сэтгэлгээтэй, насан туршдаа суралцах чадвартай ирээдүйн иргэдийг бэлтгэхэд оршино2” гэж заасан байна. Бид энэ зорилгод хэрхэн хүрэх вэ? Сургалтын арга барилаа хэрхэн өөрчлөх вэ? Эдгээр бүх асуултуудад нэгч атугай хариулт болох болов уу хэмээн

  • Танхимаас гадуур ээлжит хичээлийг зохион байгуулах шаардлага хэрэгцээ

  • Танхимаас гадуур ээлжит хичээлийг зохион байгуулахын эерэг ба сөрөг талууд

  • Танхимаас гадуур ээлжит хичээлийг зохион байгуулах боломж ба бэрхшээл гэсэн үндсэн хэсгүүдтэйгээр энэхүү илтгэлийг бичлээ.

2. Ээлжит хичээлийг танхимаас гадна зохион байгуулах шаардлага хэрэгцээ.

Тухайн улсын тогтвортой хөгжлийн хамгийн гол үндэс нь:

  1. Нийгмийн хөгжил (Боловсролтой эрүүл иргэн)

  2. Байгаль орчин

  3. Эдийн засгийн хөгжил юм3.

Өөрөөр хэлбэл хүн бүр чанартай боловсрол эзэмшсэн байвал нийгэм, эдийн засаг, улс орны хөгжил өөрийн эрхгүй урагшилна гэж үздэг

Тэгвэл эндээс багш бид нарын гүйцэтгэх үүрэг улс орны хөгжилд хамгийн гол байр суурь эзэлдэг нь харагдаж байна.

Боловсролын шинэчлэлийн асуудал гэдэг нь олон зүйлийг хамаарсан том асуудал боловч ЕБ-ын багш нар бидэнд хамаатай хамгийн гол асуудал яг тухайн 40 минутын хичээл буюу ээлжит хичээлийг хэрхэн үр дүнтэй явуулах асуудал юм. Ээлжит хичээл бүр үр дүнтэй, чанартай болж чадаж байвал тэр дэд сэдэв, тэр бүлэг сэдвийн хүрээнд сурагч сайн мэдлэгтэй болж, тэр улирал, тэр хичээлийн жилийн сургалт сайн үр дүнтэй болж боловсролтой иргэдийг бэлтгэх бидний үндсэн үүрэг маань тодорхой хэмжээгээр биелэхэд их хувь нэмэр болох юм.

Өнөөдөр сургалтанд шинэлэг аргуудыг хэрэглэх тал дээр сургуулийн захиргаанаас болон бусад төрийн хяналт, үнэлгээний байгууллагуудаас их анхаарч ач холбогдол өгч байна. Сургуулийн захиргаанаас энэ тал дээр сүүлийн хэдэн жил ихээхэн санаа тавьж эрдэм шинжилгээний байгууллага болон их дээд сургуулиудын багш, мэргэжилтнүүдийг урьж авч ирж удаа дараа сургалт семинар зохион байгуулсан.

Гэвч багш нар тэр болгон ээлжит хичээлдээ шинэлэг аргуудыг хэрэглэхгүй байна.

Үүнд олон шалтгаан байгаа боловч хамгийн гол нь:

  • Шинэлэг аргуудыг багш нар сургалтандаа ашиглаж хэвшээгүй

  • Ихэвчлэн уламжлалт аргаар хичээлд оролцож байсан болохоор сурагчид шинэлэг аргаар хичээл заахад дадаагүй.

  • Хичээлийн хэрэглэгдэхүүн цөөн бага

  • Шинэлэг аргаар хичээл заах сургалтын орчин муу бүрдсэн байна.

Ээлжит хичээлийн үйл ажиллагааг шинэчлэх хамгийн гол гарц нь:

  • Сургалтанд цахим төхөөрөмж, мэдээллийн технологийг өргөнөөр хэрэглэх

  • Бүх хичээлийг кабинетаар явуулах

  • Ээлжит хичээлийг танхимаас гадуур зохион байгуулах явдал гэж үзэж байна4.

Танхимын гаднах сургалтанд аялал, секц, дугуйлан, гэрийн даалгавар, сонгон суралцах, уралдаан тэмцээн, соёл олон нийтийн ажил, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, уулзалт, судалгаа, байгаль нийгэм амьдралаас сурах бүхий үйл явцыг хамааруулан ойлгодог маш өргөн ойлголт5 боловч судлаач зөвхөн ээлжит хичээлийн үйл явцыг танхимын гадна явуулах буюу багшийн зүгээс зохион байгуулж буй хэлбэрүүдийг авч үзсэн болно.

Сүүлийн үед нилээн түгээмэл авч хэрэглэх болсон суралцагчийн мэдлэгийг өргөжүүлэх чиг хандлагатай конструктивизмийн онолоор суралцагч нь дараах чадваруудыг эзэмшсэн байна.

  • Асуудал шийдвэрлэх чадвар

  • Харилцааны чадвар

  • Ажиглалт хийх

  • Практик чадвар6

Эдгээр чадваруудыг бүрэн эзэмшихэд зөвхөн танхимд явагдах сургалт нь туйлын хангалтгүй бөгөөд ялангуяа ажиглалт хийх болон практик чадварыг танхимаас гадна эзэмших нь илүү үр дүнтэй бөгөөд чанартай байна.

Мөн суралцагч нь бие махбодь, оюун ухаан, иргэншил гэсэн гурван параметрээр тодорхойлогддог бөгөөд эдгээр параметрүүдийн өөрчлөлтийг хөгжил гэж үздэг.

Харилцан үйлчлэл

Эндээс үзэхэд суралцагчийг байгаль нийгэм болон түүний үзэгдлүүдтэй аль болох ойр сургах нь сургалтанд ихээхэн үр дүнтэй байх боломжтой нь харагдаж байна.

Суралцагчийн хөгжих хүрээ нь дараах байдалтай байна7.

Хэдийгээр танхимын сургалт явуулах нь бидний үндсэн үүрэг мөн боловч суралцагчийг илүү чанартай хөгжүүлэхийн тулд ээлжит хичээлийг танхимын гадна зохион байгуулах хэрэгтэй юм.

Энэ нь ялангуяа байгалийн ухаан болон түүх нийгмийн хичээлд ашиглахад туйлын ач холбогдолтой юм. Нэрт байгаль судлаач Ч. Дарвин “Байгалийг танья гэвэл ширээнийхээ араас бос” гэж хэлсэн нь туйлын оновчтой зүйрлэл юм.

Өрнийн гаралтай сургалтын талаар ингэж үзсэн байхад манай дорно дахины болон Монголын уламжлалт сургалтын аргад мөн танхимын гаднах практик сургалтыг үнэлж үр дүнтэй гэж үзсэн байдаг. Жишээ нь: Зуун удаа сонсохоор. Нэг удаа үз” гэж ардын зүйр үгэнд байдаг. Энэ нь чухамдаа манай ард түмэн эрт дээр үеээс прагматик сургалтыг эрхэмлэж байсны илрэл юм. Энэ мэтээр Монголын эртний сургааль зүйр цэцэн үгсэд олон өгүүлсэн бий. Күнзийн сургаальд “Хараагүй зүйлийг хэдий суравч хий тогт юу, хараад сурваас билиг тогт юу 8 хэмээсэн байгаа нь дээрх санаануудтай утга адил юм.

Ээлжит хичээлийг танхимаас гадуур зохион байгуулах дараах хэлбэрүүд байж болох юм.

  • Байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагаатай танилцах

  • Олон нийтийн арга хэмжээнд оролцох

  • Иргэний шүүх хуралд ажиглагчаар суух

  • Сонгуулийн хэсгийн хорооны байртай танилцах

  • ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд ажиглагчаар сууж үзэх

  • Хотын аялал (музей, хөшөө дурсгалтай танилцах)

  • Байгалийн аялал экскурс (байгалийн тогтоц, ан амьтныг ажиглаж судлах)

  • Байгалийн үзэгдлүүдийн ажиглалт судалгаа (ихэвчлэн цаг агаарын үзэгдлүүдийг ажиглах)

  • Урлагийн бүхий л төрлийн тоглолт үзэх (кино, жүжиг, концерт... гэх мэт)

  1. Ээлжит хичээлийг танхимын гадна явуулахын давуу тал.

  • Сурагчийн өөрийн нь харьцангуй өмнө мэдэх зүйлсийг үзэх тул жинхэнэ мэдлэгийг өргөжүүлэх сургалт болж чадна.

  • Сурагчид болон багш өөрөө бодит байдал дээр асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар үзэж асуудал дэвшүүлэн хэлэлцэх боломжтой болно.

  • Багш өөрөө сургалтандаа хэрэглэхийн тулд байгууллагуудын үйл ажиллагаа болон өөрийн хот, нутаг орны байдлыг нарийн таньж мэдсэн байх шаардлагатай байх учир багш өөрөө судлаач болж мэдлэгийн хүрээ нэмэгдэнэ.

  • Хэт академик онолын сургалтаас зайсхийж чадна.

  • Шавь төвтэй сургалт болж чадна.

  • Багш сурагчийн сэтгэлзүйн орчин эерэгээр өөрчлөгдөнө.

  • Сурагчдын сонирхол их байна

  • Сургалтын хэрэглэгдэхүүн үзүүлэн, тараах материал нь бэлэн байна.

  • Сурагчдын багаар ажиллах чадвар сайжирч, анги хамт олны эв нэгдэлд эерэгээр нөлөөлнө.

  • Хичээл хоорондын интеграци холбоог гаргаж ирэх бүрэн боломжтой

  • Хэд хэдэн багш хамтран хичээл зааж болох бөгөөд багш нарын хамтын ажиллагаа хөгжинө.

  • Сурагчид өөрийн хот, нутаг орныхоо тухай мэдснээр төрөлх нутгаараа бахархах үзэлтэй болно.

  • Хичээл дээр багшийн зүгээс өгөх мэдээлэл нь илүү практик ач холбогдол өндөртэй байна.

  • Багш болон сургууль бусад байгууллагуудтай илүү харилцаа холбоотой болох төдийгүй сургуулийн үйл ажиллагаа нь иргэдэд илүү нээлттэй болох боломжтой.

  • Сурагчид хууль эрх зүйн болон орон нутгийн талаархи мэдлэгээ эцэг эх бусадтайгаа хуваалцах тул олон нийтийн боловсролд тустай.

  • Танхимд явуулах ээлжит хичээлд суралцагчийн өргөжсөн мэдлэгийг ашиглан бататгана.

  • Суралцагчийн үнэлгээг илүү бодитойгоор, мөн чадамжаар нь үнэлэх боломжтой

  1. Ээлжит хичээлийг танхимаас гадуур зохион байгуулахад тохиолдолд үүсэх бэрхшээл ба боломж

Судлаачийн тооцоолсноор болон багш нарын дунд явуулсан ажиглалт тандан судалгаа, ганцаарчлан болон бүлгээр ярилцахад дараах бэрхшээл тохиолдох магадлалтай.

Мөн эдгээр бэрхшээлийг арилгах болон багасгах дараах боломжууд байна.

Бэрхшээл

Боломж

  1. Цагийн хувьд 40 минутад багтахгүй

  1. Бүр хичээлийг танхимаас гадна явуулах албагүй багш өөрөө оновчтой сонголт хийж цөөн цагийг заана. Мөн хэд хэдэн хичээл нийлж интеграци хийснээр цаг нэмэгдэж сурагчдын зохион байгуулах үйл ажиллагаа сайжирна.

  1. Албан байгууллагууд дургүйцдэг

  1. Зөв ойлгуулбал байгууллагуудын хувьд үйл ажиллагаагаа сурталчлан таниулах дуртай

  1. Зарим хичээлд тохирохгүй

  1. Багш оновчтой сонгож төлөвлөж чадвал бүх хичээл боломжтой. Амьдралаас урган гараагүй ШУ гэж байхгүй

  1. Бага ангийн хүүхдүүдийг авч явах нь осолтой

  1. Багш нар хамтран болон эцэг эхийн оролцоо туслалцааг авч болно.

  1. Манай сургуульд ажиглалт хийх талбай байдаггүй

  1. Хэрэв танхимаас гадна ээлжит хичээлийг зохион байгуулж ажиглалтын талбай хийх шаардлагатай гэж олонхи багш нар үзвэл хамтран байгуулах боломжтой.

  1. Манай хотод танхимаас гадна сургалт явуулахад шаардлагатай байгаль нийгмийн зүйлс ховор

  1. Мана хот хэдийгээр жижиг, тал газар байдаг боловч багш өөрөө судалж мэдэж чадвал олон төрлийн байгаль, түүх, нийгмийн сонирхол татахуйц зүйлс болон үзэгдлүүд байдаг.

  1. Хурал зөвлөгөөнийг бүх сурагчид ажиглах боломжгүй

  1. Мэдээллийн техник технологи хөгжиж байгаа

  1. Гадаа байх тул сурагчдыг зохион байгуулахад төвөгтэй

  1. Энэ нь багшийн өөрийн хичээл төлөвлөлтөөс шууд шалтгаална. Муу төлөвлөж зохион байгуулвал ангид ч хэцүү

  1. Мэдлэг бүтээлгэх шинэлэг аргуудыг хэрэглэх боломж муу

  1. Мэдлэг бүтээлгэх аргуудыг ашиглах боломж маш сайн. Ÿлангуяа танхимын сургалттай хослуулан хэрэглэж чадвал үр дүн сайтай

  1. Багш сурагчдаас авсан судалгаа, түүний анализ

Багш нараас авсан судалгаа.

  1. Та сурагчидтайгаа өөрийн хот орчмоор аялж, музей үзвэр үзэж байсан уу?
    А. Үгүй Б. Цөөн удаа В. Байнга

  2. Орон нутгийн талаар та сурагчдадаа тайлбарлан таниулж, хичээл дээр жишээ татаж заадаг уу?

  3. А.Байнга Б. Заримдаа В. Огт үгүй

  4. Та танхимаас гадна зарим ээлжит хичээлийг явуулах нь хэр үр дүнтэй гэж бодож байна?
    А. Огт үр дүнгүй Б. Үр дүн сайтай В. Сайн мэдэхгүй байна.

  5. Танхимаас гадуур сургалт зохион байгуулах тухай таны мэдлэг хэр зэрэг вэ?
    А. Муу мэднэ Б. Сайн мэднэ В. Маш сайн мэднэ

  6. Бодит жишээ баримт үйл явцыг сургалтандаа хэр ашигладаг вэ?

А.Байнга Б. Заримдаа В. Огт үгүй

  1. Танхимаас гадуурх сургалтыг зохион байгуулахад хүндрэлтэй байгаа хүчин зүйлүүдийг нэрлэнэ үү?
    А. Аргазүй мэдэхгүй Б. Нот гарын авлага дутмаг В. Сургуулиас дэмждэггүй

Та сурагчидтайгаа өөрийн хот орчмоор аялж, музей үзвэр үзэж байсан уу?

А. Үгүй

Б. Цөөн удаа

В. Байнга

83%

17%

0%

А. Заримдаа

Б. Байнга

В. Огт үгүй

30%

57%

13%

Орон нутгийн талаар та сурагчдадаа тайлбарлан таниулж, хичээл дээр жишээ татаж заадаг уу?

Та танхимаас гадна зарим ээлжит хичээлийг явуулах нь хэр үр дүнтэй гэж бодож байна?

А. Огт үр дүнгүй

Б. Үр дүн сайтай

В. Сайн мэдэхгүй байна.

13%

70%

17%

Та өөрийн танхимаас сургалтын зохион байгуулах тухай таны мэдлэг хэр зэрэг вэ?
А. Муу мэднэ Б. Сайн мэднэ В. Маш сайн мэднэ

А. Муу мэднэ

Б. Сайн мэднэ

В. Маш сайн мэднэ

30%

43%

27%

Танхимаас гадуурх сургалтыг зохион байгуулахад хүндрэлтэй байгаа хүчин зүйлүүдийг нэрлэнэ үү?


А. Аргазүй мэдэхгүй 44%

Б. Ном гарын авлага дутмаг 53%

В. Сургуулиас дэмждэггүй 3%

Сурагчдаас авсан судалгаа.

  1. Өөрийн хотын түүх, хот орчмын байгалийн талаар хэр зэрэг мэдэх вэ?
    А. Маш сайн мэднэ Б. Сайн мэднэ В. Муу мэднэ

  2. Манай сургуулийн багш нар танхимаас гадна хичээл зааж байсан уу?(биен тамираас гадна)
    А. Тогтмол Б. Огт үгүй В. Маш цөөн удаа

  3. Танхимаас гадна хичээл заах нь (хэрэв заавал) хэр сонирхолтой байдаг (байх)вэ?
    А. Маш сонирхолтой Б. Мэдэхгүй В. Сонирхолгүй

  4. Хичээлийн танхимаас гадна заахад хэр зэрэг үр дүнтэй байна гэж бодож байна?
    А. Үр дүн муутай байна Б. Үр дүн сайтай байна В. Мэдэхгүй

  5. Ямар хичээлийн зарим цагийг танхимаас гадна заах нь зүйтэй вэ?

Өөрийн хотын түүх, хот орчмын байгалийн талаар хэр зэрэг мэдэх вэ?

7-р анги

11-р анги

А. Маш сайн мэднэ

6

39

Б. Сайн мэднэ

15

23

В. Маш муу мэднэ

9

8

Манай сургуулийн багш нар танхимаас гадна хичээл зааж байсан уу?(биен тамираас гадна)

7-р анги

11-р анги

А. Тогтмол

0%

0%

Б. Огт үгүй

23%

79%

В. Маш цөөн удаа

77%

21%

Танхимаас гадна хичээл заах нь (хэрэв заавал) хэр сонирхолтой байдаг (байх)вэ?

7-р анги

11-р анги

А. Маш сонирхолтой

100%

61%

Б. Мэдэхгүй

16%

В. Сонирхолгүй

23%

Хичээлийн танхимаас гадна заахад хэр зэрэг үр дүнтэй байна гэж бодож байна?

7-р анги

11-р анги

А. Үр дүн муутай байна

66%

Б. Үр дүн сайтай байна

100%

26%

В. Мэдэхгүй

8%

Ямар хичээлийн зарим цагийг танхимаас гадна заах нь зүйтэй вэ?

Дээрхи санал асуулгуудаас гадна судлаач дараах судалгаануудыг явуулсан.

  • Багш нартай илтгэлийн сэдвийн хүрээнд энгийн байдлаар ярилцахад танхимаас гадна сургалт явуулахыг үгүйсгэхгүй байсан бөгөөд хичээлийг хэрхэн төлөвлөх, зохион байгуулах болон орон нутгийн байгаль, нийгэм, түүх зэргийн талаар мэдлэг мэдээлэл муутай байдаг нь ажиглагдсан

  • Ихэнх багш нар (мэргэжил харгалзахгүй) танхимаас гадна ээлжит хичээлийг “Төсөлт ажил”, “Иргэний боловсрол” зэрэг хичээлийн цаг дээр хэрэглэх сонирхолтой байдгаа илэрхийлж байсан.

  • Манай Сайншанд хотын төвд гэхэд сургалтанд ашиглаж болох дараах зүйлс байна.

Байгалийн болон түүхийн музей-2
Хөшөө дурсгал-5
Чөлөөлөх дайны холбогдолтой газар-6
Равжаа хутагттай холбоотой түүхэн газар-5
Сүм дугана, суврага-7

Байнгын ажиллагаатай театр-1

Газрын гадаргын 18 хэлбэр

Хурдас хуримтлалын 4 төрөл

6 зүйл модлог ургамал

4 зүйлийн шувуу

Өвслөг ургамал-8 зүйл

Цаг уурын ажиглалтын талбай -1

Мэргэжлийн чиг баримжааг төлөвшүүлэх мэргэжлийн байгууллагууд дээр ажиллах

  • Багш нарын уулзалт семинарын үеэр биологи, газарзүй, хими,түүх,нийгмийн мэргэжлийн багш нартай уулзаж ярилцахад танхимаас гадуур сургалтыг зөв зүйтэй зүйл хэмээн дэмжиж байгаа боловч явуулдаггүй нь ажиглагдаж байсан

  • 2008-2009 оны хичээлийн жилд Japan улсын засгийн газрын дэмжлэгээр “Шар шороон шуургыг” ажиглах судалгааг 6-р ангийн нэг бүлгийн сурагчдын хамтаар 3-н цэг дээрээс явуулахад сурагчид танхимын гадна хичээлд илүү идэвхитэй оролцож байсан ба тухайн хийх ёстой ажиглалтаас гадна байгаль нийгмийн олон асуултанд хариулт авахаар багшид хандаж байсан талаар Газар зүйн багш Мижидсүрэн илтгэлдээ хөндсөн байсан.

  • 9-р ангийн сурагчдад ИТХ-н даргаар яриа хийлгэхэд сурагчид илүү анхаарч хуралдааны үйл ажиллагааг үзэхийг хүсэж санал тавьж байлаа.

  • Сүүлийн дөрвөн жил 7-р ангийн сурагчид түүх, газар зүйн хичээл дээр аймгийн “Орон нутгийг судлах” музейг үзэж тэнд нэг цагийн ээлжит хичээлийг явуулж заншаад байгаа ба сурагчид хичээлд идэвхи сонирхолтой оролцдог. Мөн аймгийн музейн хамт олон энэ үйл ажиллагааг дэмжин сурагчдад музейг үнэ төлбөргүйгээр үзүүлж, тайлбар хийж багшийн үйл ажиллагаанд тусалдаг.

  • Сургалтын менежерүүд танхимаас гадна ээлжит хичээл явуулахыг дэмждэг бөгөөд хэт олон цаг орох хичээл цалгардах зэргээс нилээд болгоомжилдог.

Судалгааг дүгнэхэд: Судалгаа явуулсан ахлах ангийн (11-р анги) сурагчид танхимаас гадна ээлжит хичээл явуулахыг төдийлэн сонирхохгүй байна (66% нь үр дүн муутай байна гэж үзсэн). Үүний гол шалтгаан нь төгсөлтийн болон элсэлтийн шалгалт тестээр шалгадаг тул дадлага, практик хичээлийг үр дүн муутай болно гэж үзэж байна. Мөн орон нутгийн талаарх мэдлэг харьцангуй сайтай гэж өөрсдийгөө үзэж байна (68 сурагч маш сайн болон сайн мэднэ гэж үзсэн). Ахлах ангид үзэж буй хичээлийн онолын түвшин нилээд нарийн төвөгтэй болдогтой холбоотой болов уу гэж судлаач үзэж байна.

Харин дунд ангийн сурагчид танхимаас гадна ээлжит хичээл явуулахыг ихээхэн сонирхон дэмжиж байна (хичээл сонирхолтой, үр дүнтэй байх болов уу гэсэн 2 асуултанд 100% сонирхолтой, үр дүнтэй байна гэж хариулсан байна).

Мөн орон нутгийн талаархи мэдлэг, мэдээлэл муутай гэж судалгаанд оролцсон 9 сурагч хариулсан ба маш сайн мэднэ гэж 8 сурагч хариулсан байна.

Эндээс үзэхэд дунд ангийн сурагчдад ээлжит хичээлийг танхимаас гадуур орох нь тэдний хэрэгцээ сонирхолд илүү нийцэх нь анзаарагдаж байна.

Харин багш нарын хувьд танхимаас гадна ээлжит хичээл зохион байгуулахыг үр дүн сайтай гэж үзэж байгаа боловч амьдралд төдийлэн хэрэгжүүлэхгүй байна.

Харин сурагчдаас санал асуулгаас харахад бага ангийн багш нар сүүлийн жилүүдэд зарим нэг ээлжит хичээлийг танхимын гадна зохион байгуулж байсан нь харагдаж байна.

Ээлжит хичээлийг танхимаас гадуур явуулахад багш өөрөө ээлжит хичээлээ зөв сонгон зохион байгуулах нь үр дүн сайтай юм гэдэг дээр нийт судалгаанд оролцсон багш нарын олонхи үзэж байна.

  1. Санал, дүгнэлт

Энэ бүх судалгаа, саналуудыг харгалзан үзээд дараах дүгнэлтийг хийж байна.

  • Манай сургуулийн нийт сурагчдын дунд танхимаас гадна ээлжит хичээлийг явуулах шаардлага хэрэгцээ үүссэн байна. Энэ хэрэгцээ нь дунд ангийн сурагчдад ахлах ангийн сурагчдаас илүүтэйгээр үүссэн байна. Мөн сурагчид биологи, газарзүй, хими, нийгэм,иргэншлийн зарим ээлжит хичээлийг танхимаас гадна явуух хэрэгтэй гэж үзэж байна.

  • Багш нарын дунд ээлжит хичээлийг танхимаас гадна явуулах сонирхол бий болсон байна. Зарим нэг туршлага бий болсон бөгөөд үүнийг нилээд дэлгэрүүлэх, зохион байгуулалтын тал дээр багш нар хамтран ажиллах шаардлагатай. Мөн багш нарт гарын авлага, ном санаачлагатай үйл ажиллагаа дутагдаж байна.

  • Сургуулийн захиргаа, сургалтын менежерүүдийн зүгээс энэ тал дээр дэмжлэг үзүүлдэг.

  • Аймгийн төвийн бусад байгууллагууд дэмждэг

Энэ бүгдээс үндэслэн манай сургуулийн багш сурагчдад ээлжит хичээлийг танхимаас гадуур зохион байгуулах сонирхол ба хэрэгцээ шаардлага бий болсон байна. Иймээс багш нар ээлжит хичээлийг сонирхолтой үр дүнтэй болгохын тулд танхимын гаднах сургалтыг зохион байгуулах нь зүйтэй юм.

Санал

Танхимын бус сургалтыг хэрхэн зохион байгуулах арга зүйг багш нарт таниулах сургалтыг зохион байгуулах, гарын авлага зөвлөмжийг мэргэжлийн багш нар хамтран боловсруулж бичих.

Бүлэг сэдвийн тодорхой нэг цагийг (ядаж 1 цаг) танхимын бус сургалтаар зохион байгуулахыг сургалтын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх.

Ач холбогдол

Багш нарт Байгалийн ухаан, Түүх, Нийгмийн хичээл, Иргэний боловсрол, Төсөлт ажил хичээлүүд дээр ээлжит хичээлийг танхимаас гадуур зохион байгуулах шинэ санаа сэдэл болох нь энэхүү илтгэлийн гол ач холбогдол билээ.

  1. Номзүй

Ж. Энхтуяа “Сургалтын экосистем” илтгэл. Сайншанд 2003

ТНУ боловсролын стандарт” УБ 2005 он

Боловсролын хүрээлэнгээс явуулсан семинарын тэмдэглэл

Д. Мижидсүрэн “Сургалтын цахим орчинг бүрдүүлэх боломж” илтгэл Сайншанд 2008 он

Б. Жадамба “Танхим дахь мэдлэг бүтээх үйл явц” УБ 2003 он

М. Дэлгэржав. “Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудалд” УБ 2006

Ц. Баасандорж “Сургалтын арга эрэл олз” УБ 2008

Багшийн хөгжлийн хөтөлбөр-2. УБ 2006

Л.Чойжооваанчиг ”Шинэ зууны боловсрол” УБ 2005

Ч. Лхагважав. “Сургалтын аргазүйн чиг хандлага” УБ 1999
“Сургалтын аргазүй” Гэгээрлийн яамны хэвлэл УБ 1999
-
http://www.msue.edu.mn

1Ж. Энхтуяа “Сургалтын экосистем” илтгэл. Сайншанд 2003

2 “НТМ боловсролын стандарт” УБ 2005 он

3 М. Баянтөр “МО-ны эдийн засгийн газарзүй” сурах бичиг

4 Д. Мижидсүрэн “Сургалтын цахим орчинг бүрдүүлэх боломж” илтгэл Сайншанд 2008 он

5 Б. Жадамба “Танхим дахь мэдлэг бүтээх үйл явц” УБ 2003 он

6 Б. Жадамба “Танхим дахь мэдлэг бүтээх үйл явц” УБ 2003 он

7 Боловсролын хүрээлэнгээс явуулсан семинарын тэмдэглэл

8 Кунз “Яриа бичиг”



Comments

2021-04-21 -

Бичсэн: Б. Өлзий (зочин)

Sain bainuu tanii utasnii dugaar hed we tantai holbogdoj asuuh zuil baigaa um

. Шууд холбоос


багш нарт

Сүүлийн бичлэгүүд

. 10-р анги 2-р даалгавар
. билет №
. 11-н билетийн асуулт
. test 10 dabhraajilt
. test 10 souol
. test 11makro
. test 11 mikro
. тест 10р анги Нийгмийн тухай ойлголт бүлэг сэдэв
. цахим хичээл
. цахим хичээл
. цахим хичээл
. цахим хичээл
. цахим хичээл
. 10-r angi test 2012
. test 10

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 18 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax