Илтгэл
2012-05-04
test 10

                              А хувилбар

1.Нийгмийн байгуулал бүр үүсэл, хөгжил, сүйрлийн үеүдийг дамждаг гэж аль сургаал үздэг вэ?

А. Шашны онолууд Б. Технократын В. Соел иргэншлийн Г. Формацын

2.Нийгэмшилтэд илүү нөлөөтэй нь аль вэ?

А. Нийгэм соёлын орчин Б. Хүн амын суурьшил В. Байгалийн үзэсгэлэнт байдал Г. Хөрөнгө чинээ

3. Иргэний нийгмийн гол зарчим

А. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг хослуулах

Б. Хувийн сонирхлыг хэрэгжүүлэх орчинг бүрдүүлэх

В. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах

Г. Хувийн сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавих

4. Нийгэм дэх бусдаасаа орлого, боловсрол, эрх мэдэл, нэр хүндээрээ ялгаатай аливаа нийгмийн давхрааг ...............гэнэ.

А. Каст Б. Анги В. Ястан, үндэстэн Г. Язгуур гаж

5. Бие хүнийг тодорхойлох үндсэн шинж үзүүлэлт аль нь вэ?

А. Нийгэмд эзлэх байр суурь Б. Итгэл үнэмшил, үзэл бодол

В. Хүмүүжил, ёс суртахуун Г. Бүгд зав

6. Төр гэдэг ойлголтыг сонгоно уу.

А. Улсыг удирдаж тодорхой шийдвэр гаргадаг бүлэг.

Б. Төр гэдэг бол бүх нийтээр заавал биелүүлэх нэр хүнд бүхий шийдвэр гаргагч байгууламж.

В. Тодорхой засаг, нутаг дэвсгэр, иргэд бүхий улс.

7. Аль нь төрийн тухай оновчтой ойлголт вэ?

А. Төр бол нийгмийн харилцааг хүч хэрэглэх замаар зохицуулагч

Б. Төр бол бүх нийтээр заавал биелүүлэх нэр хүнд бүхий шийдвэр гаргагч байгууламж

В. Төр бол хуулиар зохицуулан, шийдвэрлэгч байгууллага

8. Монгол улс төрийн байгууламжийн хувьд.

А. Нэгдмэл улс Б.парламент улс В. Холбооны улс

9. Юуг үндэслэж нэгдмэл улсыг “ төвлөрсөн”, “ төвлөрсөн бус” гэж ангилдаг вэ?

А. Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж Б. Улс төр, эрх зүйн статус В. Удирдлагын зохион байгуулалт

10. Төрийн байгууламжын ямар хэлбэртэй улсад парламент хоёр танхимтай байдаг вэ?

А. Нэгдмэл улс Б. Холбооны улс В. Улсуудын холбоо

11. Орчин үед давхраажилтын дөрөв дэх хэмжүүр гарч ирснийг сонгоно уу.

А. Их хэмжээний хөрөнгө эзэмших Б. Боловсрол В. Төрийн удирдлагад багтах

12. Ангиуд нь боолчлол, каст болон язгууруудаас ямар талаараа ялгаатай вэ?

А.ангиудыг хууль, шашнаар тогтоодоггүй Б. Залгамжилсан байр сууринд тулгуурладаггүй

В. Эд баялгийг эзэмших, эдийн засгийн ялгаанаас хамаарч байдаг.

Г. Дээрх бүгд

13. Нийгмийн давхраажилтийн хэв маягуудыг зөв харгалзуул.

1. дээд а. Тахир дутуу хүмүүс, цөөн малтай малчид

2. дунд б.. их эмч , Их дээд сургуулийн багш нар

3. доод в. Их гарын наймаачид, удирдах албан тушаалтнууд

14. тодорхойлолтуудыг тохируул.

1. элитийн соёл А. ОУ-ын болон үндэсний шинж чанартай

2. ардын соёл б. Тухайн улс үндэстний шинж чанарыг илтгэж өгөх

3. нийтийн соёл в. өндөр боловсрол, зориудын бэлтгэл бүхий нийгмийн бүлэг

хүмүүс

15. давхраажилт гэдэг гол ухагдахуун нь бодомжыг олно уу.

А. Тэгш бус байдлаас янз бүрийн давхраа үүсдэг

Б. Тэгш бус байдал ба хязгаарлагдмал нөөцөөс тэнцүү бус хүртэлх

В. Нийгмийн анги бүлгүүд, өмч хөрөнгө, эрх мэдэл, нэр хүнд, боловсролоороо нэг нь нөгөөгийнхөө доор юм уу дээр байх.

16. Хувь хүн, бие хүн, нийгмийн бүлэг, нийгмийн нийтлэг, нийгмийн институт-байгууллага хэмээх хэд хэдэн нэр томъёо нэгдэж доорхи өгөгдлийн алиныг нь илэрхийлдэг вэ?

A. Нийгмийн үйл явц B.Нийгмийн үзэгдэл C.Нийгмийн хэв маяг

D.Нийгмийн тогтолцоо E.Нийгмийн эмх журам

17. “Манай нутгийн Даржаа гуай олон түмэнд нэр хүндтэй нэгэн. Тэрээр сумын ИТХ-д сонгогдохдоо амалсан амлалтаа биелүүлжээ. Тиймээс түүнийг дахин сонгож, итгэл үзүүлсэн юм”. гэсэн өгөгдөл доорхи ойлголтуудын алинд нь хамаарах вэ?

A. Албан бус зохицуулалт B. Бүлэг хүмүүсийн хоорондын харилцаа

C. Албан ёсны зохицуулалт D. Хувь хүмүүсийн хоорондын харилцаа

E. Нийгмийн харилцаа

18. Нийгэм бүхэллэг, нэгдмэл байдал, өөрөө хөгжихийг нь тодорхойлдог 8-н шинжүүдийг Э.Шилз гаргасан. Түүнд үл хамаарах өгөгдлийг ол.

  1. Өрх гэр нийгмийн нэгдэл холбооны бичил илрэл

  2. Нэгдэл холбоо нь өөрийн өмч болох нутаг дэвсгэртэй

  3. Нутаг дэвсгэр нь өөрийн нэр, түүхтэй

  4. Бүх хүмүүс нь эрх эдэлж, харин үүрэг хүлээдэггүй, үзэл бодол нэг

  5. Нэгдэл холбоо нь хүмүүсийн амьдралын дундаж наслалтаас илүү хугацаанд оршин тогтоно

19 . Ази тивд ардчилалыг нийгмийн амьдралын бүх хүрээнд хамгийн амжилттай хэрэгжүүлж байгаа орон гэж АНУ аль улсыг нэрлэсэн бэ?

A. БНВУ B.БНХАУ C. Монгол улс D.Лаос улс E. Япон улс

20.нэг бүлэг нөгөө хэсэгтэй харилцахдаа хүч хэрэглэх эрх дээр тулгуурласан засаглалын онцгой төрөл гарч ирсэн үеэс бий болсон ойлголт аль нь вэ?

A. Төрийн засаглал B. Улс төрийн засаглал

C. Эдийн засгийн засаглал D. Гэр бүлийн засаглал

Нийгмийн тухай мэдлэг

B хувилбар

1.Нийгмийн судалгааны дедукцийн арга аль вэ?

А. Юмс үзэгдлийг судалж дүгнэлт гаргах арга

Б. Ерөнхий дүгнэлтэд үндэслэн тусгай юмс үзэгдлийг тодорхойлох арга

В. Бүхнийг задлан ялгаж судлах арга Г. Бүлэг, хэсгүүдийг нэгтгэж дүгнэх арга

2. Дэлхийн тодорхой хил хязгаар нутаг эзэмшиж, өөрөө удирдах ёсыг ханган амьдрал, үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн нэгдлийг ............гэнэ.

А. Төр Б.Улс В.Үндэстэн Г.Ард түмэн

3. Аль нь нийгэмшлийн илүү чухал хүчин зүйл вэ?

А. Нутгийн ашигт малтмалын нөөц, хэмжээ Б. Боловсролын түвшин

В. Хүн амын хүнсний нэр төрөл Г. Дээрх бүгд

4. Нийгмийн сөргөлдөөн үүсэх гол хүчин зүйл нь аль нь вэ?

А. Нөөц баялгын хувиарлалт Б. Нийгмийн тэггш бус байал

В. нийгмийн баялгын эзэмшилт Г. Дээрх бүгд

5. Хүний .................... гэдэг нь хүнээс тухайн нийгэмд амжилттай үйл ажиллагаа явуулахад хэрэг болохуйц зан төлвийн шинж, нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйлсийг олж авах үйл явц юм.

А. Нийгэмшил Б. Ухамсар В. хэрэгцээ

6. Эрх мэдэл гэж юу вэ?

А. Эрх мэдэл гэдэг нь санасан хүссэндээ хүрэх явдал.

Б. Эрх мэдэл нь хүмүүсийн нийтлэг зорилгыг биелүүлэх үйл явц

В. Эрх мэдэл гэдэг нь хүссэн зорилгоо гүйцэлдүүлэх чадал юм.

7. Зөв хариултыг сонго.

А. Засаг бол нийгмийг бүхэлд нь хамарсан хамтын шийдвэрийн үйл явц.

Б. Шийдвэр гаргалтын төлөвшсөн маягийг хэлнэ.

В. Шийдвэрийн үр дүнг хянан, тооцох маяг.

8. Нийгэмд эрх мэдлийг тогтоон, үйл ажиллагаанд хяналт тавин зохицуулж нийгмийн бүлгүүд, байгууллага хүмүүсийн зөвшилцлийн үндсэн дээр шийдвэр гаргагч үйл явцыг .......гэнэ.

А. Улс төрийн систем Б. Улс төрийн дэглэм

В. Улс төрийн соёл Г. Улс төрийн засаглал Д. Улс төр

9. Төрийн засаглалын хэлбэрийг тохируулна уу.

1. Ерөнхийлөгчийн засаглалтай а. Монгол, Герман

2. Үндсэн хуульт хаант засаглал б. Франц, Индонез

3. Холимог хэлбэрийн засаглал в. Япон, Дани

4. Парламент засаглал г. Хятад, Лаос

10. Төрийг ямар шалгуураар нь хаант төр, БН төр гэж ангилдаг вэ?

А. Улс төрийн дэглэмээр Б. Төрийн байгууламжаар В. Засаглалын хэлбэрээр

11. Нийгмийн давхраажилт гэж юу вэ?

А. Нийгмийн анги бүлэг, өмч хөрөнгө, эрх мэдэл нэр хүндээрээ дээр доор байх нь нийгмийн давхраажилт

Б: Нийгмийн доторх ард иргэд бүлгүүдийн эрх мэдлийн хэмжээнээс үүсэх давхраажилт

В. Орчин үеийн нийгэмд баян, хоосны ялгаа гарч давхраажилт үүссэн.

12. Нийгэм дэх шилжих хөдөлгөөнийг ялган тохируулна уу.

1. босоо чиглэлийн шилжилт а. Хувь хүний ажил эрхлэлтийн явцад мэргэжил

болон ангийн байр сууринд өөрчлөлт гарна.

2. Хэвтээ чиглэлийн шилжилт б. Нэг анги давхраанаас дээш юм уу, доошлох

шилжилтийн хөдөлгөөн.

3. Үе хоорондын шилжих хөдөлгөөн в. Эрх мэдэл, орлого нь дорвитой

өөрчлөгдөхгүйгээр нэг ажлаас нөгөөд шилжих

13. Нийгэм дэх ядуурлын үндсэн шалтгаан юу вэ?

А. Бэлэнчлэх, тэжээлгэх сэтгэлгээ Б. Нийгэм, эдийн засгийн шалтгаан В. Ажилгүйда Г. үндэсний үйлдвэрийн зогсонги байдал

14. Орчин үеийн нийгмийн давхраажилт аль нь вэ?

А. Каст, боолчлол, язгуур анги Б. Дээд анги, дунд анги, доод анги

В. Эд баялаг, эрх мэдэл, боловсрол

15. Давхраажилт гэдэг гол ухагдахуун нь бодомжыг олно уу.

А. Тэгш бус байдлаас янз бүрийн давхраа үүсдэг

Б. Тэгш бус байдал ба хязгаарлагдмал нөөцөөс тэнцүү бус хүртэлх

В. Нийгмийн анги бүлгүүд, өмч хөрөнгө, эрх мэдэл, нэр хүнд, боловсролоороо нэг нь нөгөөгийнхөө доор юм уу дээр байх

16. Санал хураалт явуулах замаар хийж байгаа улс төрийн сонголт бол:

A. Сонгуулийн тогтолцоо B Сонгуулийн зарчим. C. Сонгууль

D.Сонгууль явуулах арга E. Сонгуулийн хугацаа

17.2011 онд монголын бүх иргэдийн эрүүл мэндийн даатгал, оюутны төлбөр, орон сууцны зээлд төрөөс 500000 төгрөгийг шилжүүлэх шийдвэр саяхан гарсан. Энэ шийдвэрийн гол эх сурвалжийг нэрлэнэ үү.

A. Төрийн хайр хишиг B. Хүний хөгжил сан C. УТН-уудын сонгуулийн амлалт

D. ЗГ-ын санаачлага E. УИХ-ын шийдвэр

18. Засаглалын нөөцүүдийг зөв өгөгдөлтэй нь тохируул.

1. Эдийн засгийн нөөц A. Нийгмийн бүлэг

2. Нийгмийн нөөц B. Хүн-засаглалын объект субъект

3. Соёл мэдээллийн нөөц C. Газар нутаг

4. Хүн амын нөөц D. Шинжлэх ухаан, мэдээлэл

A. 1c,2а,3d,4b B. 1c,2d,3b,4a C. 1d,2a,3c,4b

D. 1c,2a,3b,4d E.1а,2г,3в,4б

19.“Хүн төрөлхтөн өдөр тутмынхаа жирийн амьдралын явцад эдийн засагт ямагт суралцаж байдаг” гэж тэмдэглэсэн эдийн засагчийн нэрийг доорх өгөгдлөөс олно уу? /1 оноо/

A. Ж.Кейнс B. К.Маркс C. А.Маршалл D. А.Смит E. Д.Рикардо

20.Нийгмийн даатгалын төрлийг гүйцээ

А.Эрүүл мэндийн в.Ажилгүйдлийн c.Мэргэжлээс шалтгаалах өвчний d.тэтгэвэр тэтгэмжийн e…………….

Нийгмийн тухай мэдлэг

С хувилбар

1. Хүн соёлыг эзэмшиж байгаа байдлыг юу гэж нэрлэдэг вэ?

A. хүмүүжил B. төлөвшил C. боловсрол D. нийгэмшилт E. сургалт

2. Соёлын зөрчилдөгч хэсгийг хамтатган нийцтэй нягтралтай бүхлийг бүтээхийн нэр аль нь вэ?

A. Соёлын нэгдэл B. Соёлын санкци C. Соёлын төвшин

D. Соёлын түгээмлүүд E. Соёлын бүрэлдэхүүн

3. Монгол улсын иргэн бүр орлогоо зөв мэдүүлж, татвар төлөх үүрэгтэй бөгөөд зөрчвөл хариуцлага хүлээнэ. Энэ албадах хэрэгслийг юу гэж нэрлэдэг вэ? A. Албан ёсны хэм хэмжээ B. Албан бус хэм хэмжээ

C. Ёс суртахууны хэм хэмжээ D. Нийгмийн хяналт E. Нийгмийн үнэлэмж

4. Хүн эхээс төрмөгцөө багтаж, насан туршдаа өөрчилж болдоггүй нийгмийн бүлгийг нэрлэ.

A. Давхарга B. Анги C. Каст D. Язгуур E. Боолчлол

5. Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг манай улс хэдэн онуудад хэрэгжүүлсэн бэ?

A. 2000-2005 B. 1996-2000 C. 1995-2000 D. 2001-2006 E. 1996-2000

6. Монгол Япон улстай харилцаж байсан мэдээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэр цаг үеийг зөв олж тэмдэглэ.

A. XI зуун B. XII зуун C. XIII зуун

D. XV зуун E.XVII зуун

7.Зөв харгалзааг олно уу

1. Хүний бүх харилцааг дамжиж хэрэгждэг гол хэрэгсэл A. Хэл

2. Бэлгэ тэмдэгийг ертөнцөд өдөр тутам хэрэглэдэг гол хэрэглүүр B. Соёл

3. Дотроо олон дүрстэй, дүрс болгон нь бэлгэдлийн утгатай, C. Тэмдэг

бүхэлдээ нийлмэл утгатай том өгүүлэмж

4. Хүний бүтээсэн бүх бэлэг тэмдгийн утгыг ойлгохуйн хэрэгсэл D. Соёмбо тэмдэг

8. Америкийн ангийн онцлогийг зөв харгалзуул.

1. Дээд ангийн дээд давхраа A. Хүн амын 15%-ийг эзэлдэг дунд болон өндөр төвшний

мэргэжилтнүүд

2. Дээд ангийн доод давхраа B. Хүн амын 1/3%-ийг эзэлдэг, даруухан орлоготой, “цагаан цамцтан”

3. Дээд ангийн дунд анги C. Хүн амын дунд өчүүхэн хувийг эзэлдэг мөртлөө асар их баялаг

эзэмшдэг

4. Доодын дунд анги D. Шинээр төрсөн баячууд, хүн амын 2 орчим хувийг эзэлдэг

9.Хүмүүсийн хоорондох харилцаанд албан тушаал, хөрөнгө чинээ харж нөхөрлөсөн ......... харилцаа тодорхойлогч шинжтэй байна.

А.Бялдууч В. Тооцоотой С.Түр зуурын чанартай

D. Эд хөрөнгийн E. Нийгмийн

10.Нийгмийн институтыг үндсэн ба үндсэн бус хэмээн ангилдаг. Үндсэн бус институт нь ....... юм.

А.Эдийн засгийн институт В. Шашны институт С.Улс төрийн институт

D. Нийгмийн практик E. Дээрх бүгд

11.Хүний амьдралын олон асуудлын дотроос нийгмийн гишүүдийн цөөнгүй хэсэг нь цаашид тэвчихийн аргагүй, хойшлуулашгүй шийдвэр, улс төрийн түвшинд хэлэлцэгдэх ёстой гэж үзвэл тухайн асуудал ямар шинжтэй болдог вэ?

А.Эдийн засгийн В. Нийгмийн С.Улс төрийн

D. Соёлын E. Дээрх бүгд

12. Тэмдгийг хэлний ба хэлний биш гэж 2 ангилдаг. Хэлний биш тэмдгийн хуулбар тэмдэгт хамаарах өгөгдлийг тодорхойлно уу?

А.Фото зураг В. Соёмбо С.Төрийн сүлд D. Далбаа E.Тамга

13. Оюуны соёлын цөм, хамгийн түргэн хувьсаж хөгждөг хэсэг нь ........... юм.

А.Мэдлэг В. Итгэл үнэмшил С.Шашин шүтлэг D. Хэл E.Хэм хэмжээ

14. Нийгмийн даатгалын төрөлд хамаарахгүй өгөгдлийг олно уу?

А.Эрүүл мэндийн В. Ажилгүйдлийн

С.Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний

D. Сайн дурын E. Тэтгэврийн

15. 1921-1990 оны үеийн Монголын нийгмийн үзэл суртлыг нэрлэнэ үү?

А.Либерал В. Коммунист С.Неолиберал

D. Консерватив E. Социал демократ

16. Нийгмийн анги бүлгүүд өмч хөрөнгө, эрх мэдэл нэр хүндээрээ нэг нь нөгөөгийнхөө дээр юм уу доор байрлах байдлыг хэрхэн тодорхойлдог вэ?

А.Нийгмийн хөдөлмөрийн хуваарь B.Нийгмийн давхраажилт

C.Нийгмийн тэгш байдал D.Нийгмийн тэгш биш байдал

Е.Нийгмийн харилцаа

17. Нийгмийн давхраажилтийн үндсэн хэмжигдэхүүнийг орчин үеийн судлаачид хэрхэн авч үзэж байна вэ?

А.Нэр хүнд, эд баялаг, эрх мэдэл, боловсрол B.Каст,боолчлол,язгуур анги

C.Нэр төр,албан тушаал,ашгийн байда D.Дунд,дээд,доод анги

Е.Язгуур, эрх ашиг, улс төр

18. Нийгмийн даатгалын төрөлд үл хамаарагдах зүйл аль нь вэ?

А.Ажилгүйдлийн B.Тэтгэвэрийн

C.Эрүүл мэндийн D.Хөрөнгийн Е.Үйлдвэрийн ослын

19. Нийгмийн халамж хэнд чиглэгдэх ёстой вэ?

А.Эмзэг хэсгийнхэнд B.Ажилгүйчүүдэд

C.Бүх гишүүдэд D.Өндөр настангуудад Е.Хүүхдүүдэд

20. Улс төрийн системийн онолыг анхлан боловсруулсан судлаачийг нэрлэнэ үү?

А.Д.Истон B.В.Парето C.Аристотель D.Г.Моска Е.Г.Алмонд

Нийгмийн тухай мэдлэг

D хувилбар

1. Улс төрийн системийн оролтын хэлбэрүүдийг нэрлэ.

А.Шийдвэр үйлдэл B.Дэглэм эрх мэдэл

C.Шаардлага дэмжлэг D.Хууль тогтоол Е.Улс төрийн үйл ажиллагаа

2.Улс төрийн намуудыг социалдемократ,либерал коммунист,консерватив гэж ангилсан нь ямар шалгуурыг үндэс болгосон бэ?

А.Улс төрийн системд эзэлж буй байр суурь B.Улс төрийн үзэл баримтлал

C.Улс төрийн системд гүйцэтгэх буй үүрэг D.Нийгмийн байгуулалтай хандах байдал

Е.Нийгмийн харилцааг тодорхойлох байдал

3. Авторитар дэглэмийн гол зарчмыг тодорхойл.

А.Нийгэм төрийн хэрэгт иргэд оролцож болно гэхдээ шийдвэрлэхгүй

B.Нийгэм төрийн хэрэгт иргэд чөлөөтэй оролцох ёстой.

C.Нийгэм төрийн хэрэгт иргэд чөлөөтэй оролцон бие даан үйл ажиллагаа явуулна .

D.Нийгэм төрийн хэрэгт оролцож болно гэхдээ шийдвэрийг хамтарч гаргана.

Е.Нийгэм төрийн хэрэгт иргэд зөвхөн л оролцоно.

4. К.Маркс давхраажилтын чухал хэмжүүрийг хэрхэн тодорхойлсон байдаг вэ?

А.Нэр хүнд B.Боловсрол

C.Ангийн ялгаа D.Удам гарал Е.Шашин шүтлэг

5. Нийгмийн давхраажилтын үндсэн хэв маягууд аль нь вэ?

А.Нэр хүнд,эд баялаг,эрх мэдэл, боловсрол B.Каст,боолчлол,язгуур анги

C.Нэр төр,албан тушаал,ашгийн байдал D.Дунд,дээд,доод анги

6.Нийгмийн даатгалын төрөлд аль нь хамаарагдах вэ?

А.Халамжийн B.Эд хөрөнгийн

C.Эрүүл мэндийн D.Авто ослын Е.Хувийн

7. Нийгмийн ноёлогч үнэлэмжүүдтэй сөргөлдөж байдаг соёлыг хэрхэн нэрлэдэг вэ?

А.Дагуул соёл B.Дэд соёл

C.Зонхилох соёл D.Сөрөг соёл Е.Бүлгийн соёл

8. Зөв харгалзааг олно уу.

1.Бүх нийтийн А.Сонгуульд оролцох , эс оролцох, сонголт хийх боломжтой байх

2.Шууд В.Сонгогчид адил саналын эрхтэй байх

3.Тэгш С.Иргэдийн санал хураалтаар эцсийн дүн тодорхойлогдох

4.Чөлөөтэй D.Сонгуульд өргөнөөр оролцох боломж

9.Улс төрийн нам хэддүгээр зуунд үүссэн бэ?

А.19-р зуун б.20-р зуун в.17-18-р зуун г.21-22-р зуун

10.Улс төрийн системийг анх хэн боловсруулсан бэ?

А.Аристотель б.Истон в.Смит

11.Нийгмийн хуучин байгуулал шинэ байгуулалд эрс шилжилт хийж, чанарын үсрэлтэд хүрэхийг………. гэнэ.

А. Нийгмийн дэвшил б. Нийгмийн хувьсал в. Нийгмийн шинэтгэл г. Нийгмийн шинэчлэл

12. зөвхөн орчин үеийн шатанд холбогдох Нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан өөрчлөлтүүдийг …………….гэнэ.

А. Нийгмийн дэвшил б. Нийгмийн хувьсал

в. Нийгмийн шинэтгэл г. Нийгмийн шинэчлэл

13. нийт нийгэмд хамаарахуйц томоохон хэмжээний эерэг үр дагаваруудын дүнг …………..гэнэ

А. Нийгмийн дэвшил б. Нийгмийн шинэтгэл

В. Нийгмийн хувьсал г. Нийгмийн шинэчлэл

14. нийгэмд хэсэгчилсэн болон аажим хувьсал өөрчлөлт хийхийг …………..гэнэ.

А. Нийгмийн дэвшил б. Нийгмийн хувьсал

В. Нийгмийн шинэтгэл г. Нийгмийн шинэчлэл

15. М.Веберийн үзлээр, нийгмийн тэгш биш байдлын үндсэн шалтгаанд үл хамаарах нь аль нь вэ?

А. Нэр хүнд б. өмч хөрөнгө в. Эрх мэдэл г. Боловсрол

16. Монгол улсын гадаад улс төрийн бодлогын тэргүүлэх чиглэлд аль нь илүү хамаарах вэ?

А. АНУ, Европын холбоо б. БНХАУ, ОХУ

В. БНХАУ, АНУ Г. ОХУ, Евродын холбоо

17. аль нь соёлын элемент вэ?

А. Нийгэм б:. Итгэл үнэмшил в. Төр г. өмч

18. Нийгмийн бүх хэм хэмжээг сахиулах энэ арга хэрэгслүүдийг бүхэлд нь юу гэдэг вэ?

А. Нийгмийн хэм хэмжээ

Б. Нийгмийн тухай ойлголт

В. Нийгмийн хяналт

19. Нийгмийн хэв маягийг ангилсан бодомжид аль нь хамаарахгүй вэ?

А. Агнуурын болон түүвэрлэгчдийн нийгэм

Б. Газар тариалангийн нийгэм

В. Хүн төрөлхтний соёлт нийгэм

Г. Аж үйлдвэржсэний дараах нийгэм

Д. Аж үйлдвэржсэн нийгэм

20. албан ёсны хэм хэмжээг зөрчвөл юуг заасан хариуцлага хүлээдэг вэ?

А. Журам б. Дүрэм в. Хууль г. тогтоол


Comments

2020-12-10 -

Бичсэн: naraa (зочин)

. Шууд холбоос


2020-11-27 -

Бичсэн: Тунгалаг (зочин)

hi

. Шууд холбоос


2013-05-11 -

Бичсэн: Зочин

orson buynhishig

. Шууд холбоос


багш нарт

Сүүлийн бичлэгүүд

. 10-р анги 2-р даалгавар
. билет №
. 11-н билетийн асуулт
. test 10 dabhraajilt
. test 10 souol
. test 11makro
. test 11 mikro
. тест 10р анги Нийгмийн тухай ойлголт бүлэг сэдэв
. цахим хичээл
. цахим хичээл
. цахим хичээл
. цахим хичээл
. цахим хичээл
. 10-r angi test 2012
. test 10

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 15 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax