Илтгэл
2012-10-04
тест 10р анги Нийгмийн тухай ойлголт бүлэг сэдэв

1.      Явцуу утгаар аль нь нийгмийн тухай бүрэн тодорхойлолт вэ?

            А. Хүмүүсийн өөрсдийн нь бий болгосон тогтолцоот зүйл

            Б. Хүн төрөлхтний бүтээсэн үнэт зүйл

            В. Тодорхой нутаг дахь бүлгүүдийн хийгээд улс төр эдийн засаг, соёлын нийтлэг

            Г. Хүмүүсийн хамтын үйл ажиллагаа, харилцааны нэгдэл

2.      Хүний нийгмийн статусын /эрх байдал / тухай тодорхойлолт аль нь вэ?

            А. Хүний заяамал эрх байдал Б. Олж авсан эрх үүргийн байр суурь

            В. Нийгэмд тодорхой эрх үүрэг бүхий хүний эзлэх байр суурь

            Г. Тодорхой эрх байдалтай холбогдон хүлээж буй зан төлдөв

3.      Судалгаанд хамрагдагсдыг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангахыг хүсчээ. Учир нь танд бодитой мэдээлэл хэрэгтэй байв. Та судалгаагаа явуулахдаа дараах аргуудын алийг нь сонгох вэ?

             А. Бүтэцлэгдсэн ярилцлага      Б. Анкет  

             В. Бүтэцлэгдээгүй ярилцлага   Г. Ажиглалт

4.      Төрийн бодлого, үйл ажиллагааг судалдаг шинжлэх ухаан аль нь вэ?

            А. Социологи /нийгэм судлал    Б. Э.з-ийн шинжлэх ухаан

            В. Улс төрийн шинжлэх ухаан   Г. Энэ гурваас өөр шинжлэх ухаан

5.      Монголын нийгэм улс төрийн тогтолцооний цөм байгууллага нь аль нь вэ?

            А. Эрх баригч нам    Б. Төр     В. үндсэн хуулийн цэц 

            Г. Олон нийтийн байгууллага

6.      Алийг нь нийгмийн үнэт зүйлд хамаарахгүй байж болох вэ?

А. Үндэсний эв нэгдэл      б. Хүний эрх, эрх чөлөө     в. Соёл боловсролын хөгжил  
Г.Овгийн байгууламжийн үеэс  уламжлагдсан зан заншлын үлдэгдэл

7.      Аль нь гэр бүлийн үндсэн үүрэг биш вэ?

         А. Аль 1 улс төрийн хүчнийг дэмжигчийг төлөвшүүлэх

         Б. Аж ахуйн тогтвортой байдлыг хангах

         В. Үр хүүхэд хойч үеэ хүмүүжүүлэх

         Г. Хүн амын нөхөн үйлдвэрлэл явуулах

8.  Нийгмйин институтын тухай тодорхойлолт  аль нь вэ?

          А. Нийгмийн хувьсал, хөгжил нь  нийгмийн институтын байгалийн шалгарал

          Б.  Нийгмийн чухал хэрэгцээнүүдийг  хангах , нийгмйин хэм хэмжээг зохицуулах чиг үүрэгтэй  тохируулагч байгууламж

          В.  Нийгмйин хөгжил, дэвшлийг  хангагч  бүх  хүрээнүүдийн  нэгдэл

          Г. Нийгмийн үндсэн  ба  үндсэн бус  институтуудын цогц

9.  Дараах боломжуудын аль нь нийгмийг тодорхойлогч чухал шинжийг илэрхийлж байна вэ ?

     А. Нийгмийн амьдралыг цогцлуулж буй хүмүүсийн үйл ажиллагаа

     Б.  Нийгмийн бүхэллэг, нийтлэг, гол тогтвортой  байдлыг илэрхийлэх нэгдэл холбоо

     В. Нийгэм,байгаль, соёл  бол  харилцан  нөлөөлөлт зүйлс

     Г. Нийгэм бол хүн төрөлхтөний эрхэм дээд  эрмэлзлэлийн биежил

10. Аль нь төрийн үндсэн чиг үүрэгт хамаарахгүй вэ?

         А. Хүний эрхийг хангах

         Б. Тогтвортой хөгжлийг хангах 

         В. Хүмүүсийг хотод шилжүүлэх

         Г. Хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх

11. Аль нь нийгмийн хэв маягийг ангилсан бодомжид хамаарахгүй вэ?

     А. Агнуурын болон түүвэрлэгчдийн нийгэм

     Б. Газар тариалангийн нийгэм

     В. Хүн төрөлхтөний соёлт нийгэм

     Г. Аж үйлдвэржсэний дараах нийгэм

12. Аль нь нийгмийн шинэчлэлийн /модернизаци/ тухай ойлголт вэ?

      А. Хүний амьдралын чанар, нөхцөл дээшлэх зэрэг нийт нийгэмд хамаарахуйц эерэг үр дагавар

      Б. Нийгмийн хуучин байгууллыг шинэ байгууллаар эрс шинэчлэх үйл явц

      В. Нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан, тодорхой цаг хугацаан дахь иж бүрэн суурь өөрчлөлт

      Г. Дээрх бүгд

13. Дор өгөгдсөн нийгмийн тухай онолын ойлголтуудын алиныг нь аль сэтгэгч дэвшүүлэн  тавьсан бэ?  (Зөв  тохируул)

    1. М.Вебер                                       А. Нийгэм бол хамтын үйл ажиллагааны өргөн 

                                                                   хүрээгээр нэгдмэл, өөрийн удирдлагат ард

                                                                    түмний бэлэг

    2.  Т. Парсонс                                  Б. Нийгэм бол нийгмийн үйлдлйин, өөрөөр хэлбэл

                                                                  бусад хүмүүст  хандсан үйлдлийн үр дүн болдог

                                                                  хүмүүс хоорондын харилцан үйлдэл мөн

    3. Н.Смелзер                                    В. Нийгэм бол хэл,  үнэлэмж , хэм хэмжээ  зэргийг     

                                                                    эхлэлээ болгодог тогтолцоо

    4. Г.Ленски нар                                Г. Нийгэм бол тодорхой хил хязгаарт нутаг,

                                                                   хуулийн ерөнхий тогтолцоо, нийгэм-соёлын

                                                                  (үндэсний) ялгарал бүхий хүмүүсийн нэгдэл

    А. 1г                                      Б.           

    В.                                        Г.            

14. Иргэншлийн түүхэн хөгжлийн талаарх ХХ зууны судлаачдын нэр болон бүтээлийг тохируул.

    1. С. Хантигтон                                    А. “Түүх судлал

    2.  О. Шпенглер                                    Б. Түүхийн төгсгөл

    3.  Ф. Фукуяма                                      В. Европын гудайлт

    4.  А. Тойнби                                         Г. Иргэншил хоорондын мөргөлдөөн”

         А. 1г                                           Б. 1в         

         В. 1а                                           Г. 1г          

15. Социологийн /нийгэм судлалын/  судлах зүйл аль нь вэ?

     А.Хүн амын тоо, тогтоц  хуваарилалт , өөрчлөлт 

     Б. Нийгэм болон  нийгмийн бүлгүүдийн харилцаа

     В. Хүн, нийгмийн хэрэгцээ,  түүнийг яаж хангахтай холбогдсон харилцаа
     Г. Нийгмийн гишүүдийн эзэмшсэн мэдлэг , итгэл үнэмшил, урлаг, хууль , ёс

         суртахууний хэм хэмжээ.

16. Нийгмийн түүхэн хэв маягийн талаархи дараах ангиллын аль нь соёл иргэншлийн

       онолын баримтлалд хамаарах вэ?

       А. Боол эзэмших нийгэм

       Б. Феодалын нийгэм

       В. Капиталист нийгэм

       Г. Аж үйлдвэржсэн нийгэм

       Д. Социалист / коммунист / нийгэм

17.  Аль нь нийгмийн судалгааны дедукци арга вэ?

       А. Тусгай юмс үзэгдлийг судлаж дүгнэлт гаргах арга

       Б. Бүхлийг хэсэгт задлан ялгаж салгах арга

       В. Хэсгүүдийг нийлүүлж , нэгтгэх арга

       Г.  Ерөнхий дүгнэлтэд үндэслэн, тусгай юмс үзэгдлийг тодорхойлох арга
18.  Хүний нийгэмшилд аль нь илүү үүрэг гүйцэтгэдэг вэ?

      А. Зан төлөв                  Б. Сургалт

      В. Соёл                          Г. Үнэт зүйлс

19.  Хүний нийгмийн статусын тухай тодорхойлолт аль нь вэ?

      А. Хүний заяамал эрхт байдал

      Б. Олж авсан эрх , үүргийн нэгдэл

      В. Нийгэмд тодорхой эрх, үүрэг бүхий хүний эзлэх байр суурь

      Г. Тодорхой эрхт байдалтай холбогдон хүлээж буй зан төлөв

20.  Хүний нийгэмшил гэж юу вэ?

      А. Хүний нийгмийн шинж чанарыг илэрхийлэх үйл явц

      Б.  Хүн нийгмийн соёлыг эзэмших , өөрийн нийгмийн мөн чанарыг хэрэгжүүлэх

           үйл явц

      В. Хүн нийгмийн харилцааны  бүтээгдэхүүн болох үйл явц

      Г. Дээрх бүгд

21. Баганын хоёр талд байгаа ойлголт ба баримтуудыг зөв тохируул.

    

    1.Хүний нийгмийн шинж

 

 

    2. Хүний тухай тодорхойлт  

 

 

 

    3. Хүний нийгмийн шинж

 

    4. Оюун ухаант  хүн бий болсон цаг

        хугацаа

 А. Оюун сэтгэхүй, үзэл ухамсар, ёс суртахуун гэх мэт

 

 Б. Тархины бүтэц, зохион байгуулалт нэн нарийн,  бие нь босоо байрладаг, хөл нь гарнаасаа урт гэх мэт

 

  В. 40-50 мянган жилийн өмнө

 

  Г. Бие, хэл , сэтгэл, оюун ухааны цогц

22. Нийгмийн нийт амьдралд хамаарахуйц томоохон эерэг дагавар гаргах тухай онолын хэллэг аль нь вэ?

     А. Хамтын нийгэмлэг

     Б. Нийгмийн дэвшил

     В. Нийгмийн хувьсал

     Г. Нийгмийн шинэтгэл /реформ/

23. Аль нь боловсрол хэмээх нийгмийн институтын нийгмийн хэрэгцээг хангах чиг үүрэг вэ?

     А. Хүүхдийг өсгөх, хүмүүжүүлэх, халамжлах, сургах

     Б. Хууль дүрэм болон нийгмийн хэм хэмжээнүүдийг дэмжих

     В. Хүмүүсийг нийгэмшүүлэх хийгээд тэднийг суурь үнэт зүйл , амьдрах ур чадварт суралцуулах

     Г. Дээрх бүгд

24.  Нийгмийн хуучин байгуулал шинэ байгуулалд эрс шилжилт хийж, чанарын үсрэлтэд хүрэхийг .....................гэнэ.

      А. Нийгмийн дэвшил           Б. Нийгмийн шинэтгэл

      В. Нийгмийн хувьсал           Г. Нийгмийн шинэчлэл

25.Зөвхөн орчин үеийн шатанд холбогдох нийгмйин амьдралын бүх хүрээг хамарсан суурь өөрчлөлтүүдийг .........................гэнэ.

      А. Нийгмийн дэвшил           Б. Нийгмийн шинэтгэл

      В. Нийгмийн хувьсал           Г. Нийгмийн шинэчлэл

26. Нийт нийгэмд хамаарахуйц  томоохон хэмжээний эерэг үр дагаваруудын  дүнг ..................гэнэ.

        А. Нийгмийн дэвшил           Б. Нийгмийн шинэтгэл

       В. Нийгмийн хувьсал           Г. Нийгмийн шинэчлэл

27. Нийгэмд хэсэгчилсэн болон аажим хувьсал өөрчлөлт хийхийг ....................гэнэ.

        А. Нийгмийн дэвшил           Б. Нийгмийн шинэтгэл

      В. Нийгмийн хувьсал           Г. Нийгмийн шинэчлэл

28. Формацийн онолын гол төлөөлөгч нь хэн бэ?

            А.Шпенглер              Б.Тоймби

            В.Маркс                     Г.Морган

29.Залуу К.Марксын үзлийг гүйцээж бич.

            А. Хүн байгалиас хараат байдаг нийгэм

            Б. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

            В. Хүн юунаас ч хараат бус нийгэм

30.Газар тариалан, ХАА-н нийгмийн онцлогийг бич.

 

    

 

 

 

   


Comments

2024-02-01 -

Бичсэн: Зочин

hariu n bhgu mu

. Шууд холбоос


2022-12-05 -

Бичсэн: Зочин

хариу нь

. Шууд холбоос


2017-05-20 -

Бичсэн: Зочин

хариуг нь өгөөч

. Шууд холбоос


2014-03-26 -

Бичсэн: урнаа (зочин)

ХАРИУГ НЬ ТАВИАД ӨГӨӨЧ ТЭХҮҮҮҮҮ

. Шууд холбоос


2014-02-24 -

Бичсэн: сп.бб анука (зочин)

хариу нь бвл тавичаач

. Шууд холбоос


2013-05-30 -

Бичсэн: AMRAA (зочин)

HARIU N BAIHGUI YUMU BAIWAL OGOOCH

. Шууд холбоос


2013-05-29 -

Бичсэн: сэлэнгэ (зочин)

хариун байхгүй юмууу?

. Шууд холбоос


багш нарт

Сүүлийн бичлэгүүд

. 10-р анги 2-р даалгавар
. билет №
. 11-н билетийн асуулт
. test 10 dabhraajilt
. test 10 souol
. test 11makro
. test 11 mikro
. тест 10р анги Нийгмийн тухай ойлголт бүлэг сэдэв
. цахим хичээл
. цахим хичээл
. цахим хичээл
. цахим хичээл
. цахим хичээл
. 10-r angi test 2012
. test 10

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 8 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax