Сэдэв: СОЁЛ: 10-р анги
Хувилбар-А
1.Соёл гэдэг ухагдахуун анхандаа ямар утгыг илэрхийлж байв?
А.Үйлдвэрлэлийн технологи боловсруулах В.Сургалтын үйл явц
С.Хөрс боловсруулах, газар тариалан эрхлэх D.Уламжлалт онол
Е.Эдгээрээс өөр
2.Зонхилогч соёл нь нийгмийн хэсэг бүлгийнхнийг бусдаас илүү эрх мэдэл, нэр хүндтэй болгож, нөгөө хэсгийг эрх мэдэл, нэр хүндгүй болгодог хэмээн ямар онол үздэг вэ?
А.Бүтэц үүргийн онол В.Угсаатны арга зүйн онол
С.Зөрчилдөөний онол D.Уламжлалт онол Е.Эдгээрээс өөр
3.Соёлын гадаад талыг илэрхийлдэг соёлын үндсэн элемент аль нь вэ?
А.Хэм хэмжээ В.Бэлгэ тэмдэг С.Үнэт зүйл
D.Хэл Е.Аль нь ч биш
4.Аливаа нийгмийн зүйлсийн шинж, түүнчлэн хэрэгцээ хүсэл, эрмэлзлэл сонирхлыг хангагч үзэгдэл нь соёлын үндсэн элементийн аль нь вэ?
А.Хэл В.Үнэт зүйл С.Бэлгэ тэмдэг
D.Хэм хэмжээ Е.Эдгээрээс өөр
5.Дараах өгөгдлүүдээс аль нь оюуны хэрэгцээг хангадаг вэ?
А.Иргэншил B.Соёл С.Нийгэм
D.Хот суурин Е.Аль нь ч биш
6.Өнөөдөр манай нийслэлд халх, буриад, казак, дөрвөд, дархад, урианхай зэрэг олон угсаатан ястан амьдралаас гадна европ, ази, америк тивийн олон орнуудын хүмүүс ирж амьдарч, ажиллаж байна. Энэ нь соёлын ямар бүрэлдэхүүнийг үүсгэж байна вэ?
А.Элитийн соёл В.Дэд соёл С.Нийтийн соёл
D.Үндэсний соёл Е.Эдгээрээс өөр
7.Аль онол нь соёл бол нийгмийн нягтралыг хангаж байдаг гэж үздэг вэ?
А.Бүтэц үүргийн онол В. Угсаатны арга зүйн онол
С.Зөрчилдөөний онол D.Уламжлалт онол Е.Марксист онол
8.Аливаа нийгмийн зүйлсийн шинж, түүнчлэн хэрэгцээ хүсэл, эрмэлзлэл сонирхолыг хангагч үзэгдэл нь соёлын үндсэн элементийн аль нь вэ?
А.Хэл В.Үнэт зүйл С.Бэлгэ тэмдэг
D.Хэм хэмжээ Е.Эдгээрээс өөр
9.Үнэлэмжийн тухай зөв тодорхойлолт аль нь вэ?
А.Үнэлэмж бол сайн, сайхан, шударга, хайр, буян зэрэг эерэг тогтвортой сөрөг төсөөлөл юм
В.Үнэлэмж бол муу, муухай, нүгэл, шударга бус, бялдуучлал зэрэг тогтвортой сөрөг төсөөлөл юм
С.Үнэлэмж бол сайн муу, сайхан муухай, зэрэг эсрэг болон сөрөг шинжийг агуулсан тогтвортой төсөөлөл юм
D.Үнэлэмж бол зөвхөн нийгмийн элит хэсгийнхний тогтвортой эрмэлзлэл юм
Е.Дээрх буруу
10.Аль бодомж нь зөв бэ?
А.Соёл бол байгаль, нийгмийн үзэгдэл
В.Соёл бол байгальд илрэх байдлын эсрэг үзэгдэл
С.Соёл бол нийгмийн тогтонги ба өөрчлөмтгий шинжтэй үзэгдэл
D.Соёл бол нийгэмд хааяа тохиолдох ховор үзэгдэл
Е.Бүгд буруу
11.Хүний туршлагыг хадгалж, дамжуулах, бодит хэлбэр болох соёлын үндсэн элемент аль нь вэ?
А.Хэм хэмжээ В. Бэлгэ тэмдэг С. Үнэт зүйл
D.Хэл Е.Эдгээрээс өөр
12.1990 оны Монголд өрнөсөн ардчилсан өөрчлөлт нь соёлын аль элементэд багтах вэ?
А.Хэм хэмжээ В.Шашин С.Үнэт зүйл
D.Хэл Е.Алинд ч багтахгүй
13.Соёл урлаг хэмээх ойлголтуудын харилцааг зөв тодорхойл.
А.Энэ хоёр ойлголт энэ тэнцүү
В.Соёл нь урлагаас өргөн, урлагийг өөртөө багтаана
С.Урлаг нь соёлоос өргөн, соёлыг өөртөө багтаана
D.Эдгээр институтуудад огтлолцох цэг байхгүй
Е.Эдгээрээс өөр
14.Хүний оюун санааны бодит биелэл бөгөөд байгаль, нийгмийн гадаад зүй зохисоос үл хамааран хүний өөрийн үнэт, нандин чанарт тулгуурладаг хүчин зүйл.
А.Хэм хэмжээ В.Зан суртахуун С.Үнэт зүйл
D.Хэл Е.Урлаг
15.Эдгээрээс аль нь соёлын институт биш вэ?
А.Шашин В.Домог зүй С.Байгаль D.Урлаг Е.А ба В зөв
16.Соёлуудын харилцан тархалт дэлгэрэлтийг ямар үзэгдэл гэдэг вэ?
А.Соёлын харилцан үзэгдэл В.Соёлын дамжих үзэгдэл
С.Соёлыг хадгалах үзэгдэл D.Соёлын диффузи үзэгдэл
Е.А ба В зөв
17.Хүнд зайлшгүй хэрэгтэй бүгдээс илүү дээгүүр гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнд тэмүүлж, ихэд хүндэтгэн дээдэлж, биширч харилцдаг хүний мэдрэмж, амьдралын үнэт чиглэлийг үнэт чанар гэдэг ажээ. Тэгвэл үнэт чанарыг судалдаг ухааныг юу гэдэг вэ?
А.Аксеологи В.Археологи С.Түүх D.Антропологи Е.Эдгээрээс өөр
18.Доорх өгөгдлөөс буруу утгыг ол.
А.Соёл хүнд удамшин дамждаг В.Соёл хүнд удамшин дамждаггүй
С.Соёлыг өнөө үед сэргээн амьдруулдаг D.Соёлыг дараагийн үедээ дамжуулдаг
Е.Буруу утга байхгүй
19.Төсөөлөл, үнэт зүйл, мэдлэг, үзэл суртал, хэл яриа, оюуны үйлдвэрлэл эдгээр нь социологийн шинжлэх ухааны үүднээс ямар соёлд орох вэ?
А.Нийтийн соёл В.Материаллаг соёл С.Материаллаг бус соёл
D.Дэд соёл Е.Эдгээрээс өөр
20.Дараах өгөгдлүүдээс аль нь соёлын хэлбэр вэ?
А.Хүй нэгдлийн үеийн хүмүүс багаж зэвсэг болгон хэрэглэж байсан байгаль дээр элбэг тохиолддог хурц үзүүртэй мод чулуу
В.Гар аргаар хийгдсэн хутга, сүх, сэлэм
С.Үйлдвэрийн аргаар хийгдсэн хутга, заазуур
D.Бүгд зөв Е.В ба С зөв
Хувилбар-Б
1.Төрийн соёлын бодлого гэж юуг хэлэх вэ?
А.Нийтийн уран сайхныг хөгжүүлэх төрийн бодлого
В.Үндэсний бичиг үсгийг хөгжүүлэх тухай төрийн бодлого
С.Үндэсний соёл болон түүнийг бүтээгчдэд хамаарах төрийн бодлого
D.Соёл дурсгалт зүйлийг хамгаалах бодлого
2.Хүмүүсийн өдөр тутмын харилцаанд “соёл” гэдэг нэр томъёог бид хэрэглэхдээ соёлыг “оюун ухааны дээд бүтээл”, урлаг, уран зохиол, хөгжим, уран зураг гэх мэтээр л ойлгодог. Социологи дахь соёл гэсэн ойлголт нь бүтээлч үйл ажиллагааны дээрхи төрлүүдийг төдийгүй өөр олон зүйлийг агуулж байдаг. Тэгвэл соёлд ямар хэв маягууд хамрагдах вэ?
А.Европчуудын амьдралын хэв маяг
В.Соёлын ялгарал
С.Нийгмийн гишүүдийн амьдралын бүхий л хэв маяг
D.Хүмүүсийн өдөр тутмын харилцаа
3.1990-ээд оноос өмнө Монгол улсад хамтач үзэл буюу коллективизм чухал ач холбогдолтой байсан бол өнөө үед либерализм чухал байр суурьтай болсон ба энэ нь Монголчуудын____________өөрчлөгдсөний үр дүн юм гэж зарим судлаачид үздэг.
А.Боловсролын түвшин В.Шашны талаархи үзэл баримтлал
С.Үнэт зүйлийн чиг баримжаа D.Бүгд зөв Е.Бүгд буруу
4.Аливаа соёл өөрийнхөө утга учрын хүрээнд оршдог. Жишээ нь: Энэтхэгчүүд үхрийн махнаас татгалзаж, гахайн махыг түлхүү иддэг байхад исламын шашинтай улс орнууд гахайн махыг огт иддэггүй байжээ. Энэ жишээнд холбогдох онол аль нь вэ?
А.Этноценризм В.Релятивизм С.Соёлын универсаль
D.Угсаатны онол Е.Эдгээрээс өөр
5.Соёлын байж болох хамгийн том орон зайд түүний эзлэх байр суурийг харгалзан хэв маягуудад ангилдаг байна. Тэгвэл хөгжлийн харьцангуй сүүлийн үе шат буюу аж үйлдвэржсэн нийгэмд төлөвшин тогтдог төрийн болон газар нутгийн түүнчлэн улс төр, эдийн засгийн хамаарал бүхий нийтлэгийн соёл нь аль хэв маягт багтах вэ?
А.Иргэншлийн байх суурийн хэв маягийн соёл
В.Бүс нутгийн хэв маягийн соёл
С.Угсаатны хэв маягийн соёл
D.Үндэстний хэв маягийн соёл
Е.Орон нутгийн хэв маягийн соёл
6.Үйлдвэржсэн нийгмүүдэд соёлын дотоод ялгаа нь яагаад олон дэд соёлыг үүсгэж байдаг вэ?
А.Халх, буриад, урианхай зэрэг олон дэд соёлын бүлэглэлүүд зэрэгцэн оршиж болно
В.Бүх бүлгүүд өөрийн амьдралын хэв маягтай
С.Бүх бүлгүүд өөрийн гэсэн газар нутагтай
D.Орчин үеийн хотуудад олон дэд соёлын нийтлэгүүд хаяа залган оршдог болсон
7.Хувцасны загвар нь гоо сайхныг илэрхийлэхээс гадна өөр ямар шинжийг илэрхийлж болох вэ?
А.Уран зургийг илэрхийлдэг
В.Хүний хүйсийг тодорхойлоход тусалдаг
С.Байгалийг дүрслэн гаргадаг
D.Урлагийн бүтээл болгодог
8.Анчин, түүвэрлэгчдийн соёлыг илэрхийлэх хүчин зүйлүүдийг нэрлэнэ үү?
А.Нүүдэллэн амьдрах В.Загас барих, ан хийх
С.Зэрлэг ургамал түүж идэх D.Дээрхи бүгд
9.Буддын шашин, христийн шашин, исламын шашин бол дэлхийн гурван том шашин юм. Шашныг дэлхий гэж тодорхойлоход тодорхой шалгуурууд байдаг.Энэхүү шалгууруудаас илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?
А.Тухайн бүс нутгийн соёлд хэрхэн нөлөөлсөн бэ
В.Дэлхийн бөмбөрцгийн хэдэн хувьд тархсан бэ
С.Дэлхийн хүн амын хэдэн хувь нь шүтэж байнай вэ
D.Бүгд буруу Е.Илүүц зүйл байхгүй
10.О.Шпенглер соёл, иргэншил хэмээх ойлголтуудыг ................гэж авч үзсэн байдаг.
А.Ялгаж үзээгүй В.Иргэншил нь соёлын төгсгөл шат
С.Соёл нь иргэншлийн дээд шат D.Ижил утгаар Е.Зөв хариулт байхгүй
11.Аж үйлдвэржихээс өмнөх үеийн аль нэгэн ард түмний соёл хэрхэн яаж төлөвшиж тогтсоныг тодорхой нийтлэгийн юмуу төрийн хамаарал бүхий нутаг дэвсгэрийн хүрээнд хамруулан авч үзсэн соёл аль хэв маягт багтах вэ?
А.Орон нутгийн хэв маягийн соёл В.Үндэстний хэв маягийн соёл
С. Угсаатны хэв маягийн соёл D. Бүс нутгийн хэв маягийн соёл
Е. Иргэншлийн байх суурийн хэв маягийн соёл
12.Ард иргэд амьдралын аливаа асуудал, зовлон зүдгүүрийг ямар нэг далдын хүч, бурхан тэнгэрт даатгадаг.Дээрхи нь шашны ямар үүргийг илэрхийлж байна вэ?
А.Нэгтгэх В.Мэдээллийн С.Харилцааны
D.Сэтгэл зүйн Е.Хүмүүжүүлэх
13.Урлаг нь хүнд мэдрэхүй1н эрхтнээр дамжин хүрдэг бөгөөд үүгээр гоо зүй төрүүлж нөлөөлж байдаг. Дээрхи өгөгдөл нь урлагийн урлагийн ямар үүргийг илэрхийлж байна вэ?
А.Гедонист үүрэг В.Гоо зүйн үүрэг
С.Хүмүүжүүлэх үүрэг D.Харилцааны үүрэг
14.Урлагийн янз бүрийн төрлүүдийг нийлүүлсэн уран сайхны бүтээлийн төрөл юм. Дээрхи тодорхойлолт нь доорх өгөгдлийн алиныг нь илэрхийлж байна вэ?
А.Техникийн урлаг В.Хавсрага урлаг
С.Хөгжим D.Нийтлэг урлаг Е.Дүрслэх урлаг
15.Доорх өгөгдлийг зөв харгалзуул
1.Шашны номлол А.Сүсэгтнүүдийн бурхантайгаа харьцахад зориулагдсан газар
2.Зан үйл В.Бурханы элч хэмээн үзэж, бурханд хамгийн ихээр ойртон
гэгээрч ариуссан гэж үздэг
3.Сүм хийд С.Шашны үзэл суртал
4.Лам хувраг D.Өөрийн шүтдэг шашны номлолын дагуу үйл ажиллагаа
явуулж, амьдралынхаа хэв маягийг авч явна гэсэн үг
А.1А 2С 3D 4В В.1В 2D 3А 4С С.1D 2С 3А 4В D.1С 2D 3А 4В
16.Дараах үйл ажиллагаануудын аль нь инстинктээрээ явагддаг вэ?
А.Газар тариалан эрхлэх В.Хулгана хөеөгөө хураах
С.Зөгийний аж ахуй байгуулах D.Уран барилга барих
17.Дэлхий ертөнц дээр оршиж байгаа болон оршин байсан соёл, соёл иргэншлүүд нь хоорондоо шашны асуудлаар ялгагдах нь олонтаа. Гэвч аливаа шашин үргэлж хүн рүү хандсан хүний төлөө үзэл номлолтой байдаг. Эл шинж соёлын ямар шинжийг илэрхийлж байна вэ?
А.Зөрчилт В.Универсаль С.Нэвчих үзэгдэл
D.Олон талт Е.Эдгээрээс өөр
18.Зонхилогч соёл нь нийгмийн хэсэг бүлгийнхнийг бусдаас илүү эрх мэдэл, нэр хүндтэй болгож, нөгөө хэсгийг эрх мэдэл, нэр хүндгүй болгодог хэмээн ямар онол үздэг вэ?
А.Угсаатны арга зүйн онол Б.Бүтэц үүргийн онол
С.Уламжлалт онол D.Эдгээрээс өөр
19.Дундговь аймгийн Гурван сайхан сумын Ярх уул 300000 жилийн өмнөх үед холбогдох чулуун зэвсгийн дарханы газар юм. Хагас хольцтой шаргал өнгийн чулуугаар хийсэн зэвсэг, гибэр үзүүр мэсэн зэвсгүүд олджээ. Эдгээр олдвор нь доорх өгөгдлийн алинд нь хамаарах вэ?
А.Оюуны соёл В.Эдийн соёл
С.Эдгээр нь тухайн үеийн мэдлэг арга ухааныг тээгч эдийн соёл юм
D.Аль нь ч биш
20.Соёлын түгээмэл шинж нь..................үл хамаарах нь аль ч оронд байна.
А.Арьс өнгө, зан заншил, боловсрол В.Цаг хугацаа, арьс өнгө, газар зүйн орчин
С.Шашин шүтлэг, боловсрол D.Дур, сонирхол зан заншил