Доорх үзэл баримтлууд аль намд харьяалагдаж болохыг олж холбоно уу?
А.Иргэдийг гарал үүслээр нь зэрэглэнэ.
B.Нийгмийн асуудалд зарцуурах хөрөнгийн хэмжээг нэмнэ.
C.Эдийн засагт төрийн оролцоо хамгийн бага байна.
D.Төрийн өмч ноёрхох боловч хувийн өмч байна.
E.Иргэдийн тэгш бус байдлыг хүчээр ангална.
1.Либерал 2.Социалист 3.Коммунист 4. Социал демократ 5.Фашист
Дараах өгөдлийг зөв харгалзуулна уу?
1.Холбооны шинжтэй сонирхлын бүлэг | А.Олон нийтийн хөдөлгөөний шинжтэй үйл ажиллагаа явуулдаг бүлэг |
2.Холбооны бус шинжтэй сонирхлын бүлэг | В.Тодорхой нөхцөл байдаль, хэрэгцээ шаардлагын улмаас түр хугацаанд бүлэг байгуулж, ямар нэг үйл ажиллагаа явуулаад тардаг бүлэг |
3.Бүрдийн шинжтэй сонирхлын бүлэг | С.Улс төрийн үйл ажиллагааг зорилгоо болгосон тодорхой бүтэц зохион байгуулалт, удирдлагатай олон тооны гишүүд дэмжигчидтэй, тэднийхээ эрх ашгийг илэрхийлсэн улс төрийн олон талт үйл ажиллагааг тогтмол явуулдаг |
4.Тодорхойгүй төлөвтэй сонирхлыг бүлэг | D.Харьцангуй зохион байгуулалт сул, урсгал шинжтэй |
5.Аномик сонрхлын бүлэг | Е.Өөрийн бүлгийн ашиг сонирхлыг хангахын тулд төр засаг ялангуяа парламентийн хууль тогтоох үйл явцад шууд нөлөөлөх эрмэлзэлтэй явцуу бүлэг |
Дараах өгөгдлийг харгалзуул
А.Эрх мэдэл нь тавьсан зорилгын хэрэгжилт, зорилгодоо хүрэх чадвар юм. | 1.Г.Лассуэл |
В.Эрх мэдэл нь үйл байдлын хэв маяг.Энэ хэв маягт зарим нь тушааж, зарим нь захирагддаг | 2.Т.Парсонс |
С.Хүнд угаас эрх мэдэл рүү тэмүүлдэг чанар оршдог. Ийм эрх мэдэл бол баялаг, нэр хүнд, эрх чөлөө зэргийг олж авч, улмаар амьдралаа сайжруулах арга хэрэгсэл юм. | 3.Б.Рассел |
D.Эрх мэдэл нь системийн нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн системийн өөрийнх нь чадвар юм. | 4.З.Фрейд |
E.Хүн хүнээ эзэмдэх гэсэн сэтгэцийн хүсэл хандлага | 5.Бихеворист |
Дараах өгөгдлийг харгалзуулна уу%?
А.Тодорхой хэлбэрээр бие биетэйгээ харилцдаг бодьгалуудын нийлмэл цогц | 1. Нийгмийн нийтлэг |
В.Харьцангуй, бүхэллэг чанараар ялгагдан нийгмийн үйлдэл, зан төрийн бие даасан субьект маягаар илэрдэг, бодитойгоор оршиж байгаа бодьгалуудын цогц | 2.Олон түмний нийтлэг |
С.Тодорхой газар нутгийн хүрээнд түүхэн ёсоор тогтсон соёл, сэтгэл зүйн ерөнхий шинж, онцлогийг хадгалсан хүмүүсийн тогтвортой цогц | 3.Нийгмийн бүлэг |
D.Тодорхой бус чанарын ба тоон бүрэлдэхүүн бүхий томоохон хил хязгаартай зохион байгуулагдаагүй бүтцийг илэрхийлнэ. | 4.Угсаатан |
А. А.Линкольн | 1.Хүн бол улс төрийн амьтан |
В. У.Черчилль | 2.Улс төрийн систем нь үнэт зүйлийг эрх мэдэлтэйгээр хувааарилан байршуулах үйл байдал |
С. В.И.Ленин | 3.Ардчилал бол ард түмнээс сонгогдсонь ард түмний төлөө, ард түмний өөрсдийнх нь засаглал юм. |
D. Аристотель | 4.Төр бол хэг анги нь нөгөөгөө дарангуйлах машин |
Е.Дистон | 5.Ардчилал бол хамгийн муу засаглал.гэхдэээ хүн төрөлхтөн үүнээс илүүг олоогүй байна |
Өгөгдлийг зөв харгалзуул
А.Боловсрол | 1.Тодорхой хэмжээгээр хамтын мэдрэмж төрүүлдэг, хэвшмэл болон бэлгэдлийн шинжтэй үйлдлүүдийн цогц |
В.Нийгэмшил | 2.Урт хугацаны туршид үщэс үщд дамжсан_, хүмүүсийн амьдрал үйл ауиллагааны салшгүй нөхцөл |
С.Зан үйл | 3.Бие хүний төлөвших процесс, түүний үр дүн буюу хүнйи эзэмшсэн мэдлэгь чадвар, амьдрах арга чадварын цогц |
D.Ёс заншил | 4.Хүнээё тухайн нийгэмд амжилттай үйл ажиллагаа явуулахад хэрэг болохуйц зан төлвийн шинж, нийгмийн хэм хэмжээ үнэт зүйлсийг олж авах үйл явц |
Е.Уламжлал | 5.Нийгмийн зүгээс дэмжигдэн хүндлэгдэж хамгаалагдсан үйлдлийн томооаон загвар |
Төрийн чиг үүргүүдийн онцлог шинжүүдийг зөв харгалзуулна уу?
А.Зайлшгүй | 1.Үндэсний язгуур эрх ашигт үйлчилж түүнийг хамгаалдаг. |
В.Түгээмэл | 2.Улсын нутаг дэвсгэр хүн амыг бүхэлд нь хамарч, төрийх бүх байгууллага, албан тушаалтан түүнд захирагдмал байна. |
С.Нийтлэг эрх ашиг | 3.Төрийн дэглэм, хөгжлийн түвшин, удирдлагын хэлбэр зэргээс үл хамааралтай |
D.Байнгын тогтвортой, тасралтгүй | 4.Эрх зүйн болон бусад арга хэрэгслээр хамгаалагдаж, баталгаажсан байхаас гадна төр оршиж буйн утга учир болдог. |
Ангийн тухай тодорхойлолтуудыг зөв харгалзуулна уу?
А. В.И.Лениний тодорхойлолт | 1.Ангиуд нь эд баялаг, эрх мэдлээр болон нэр хүндээр ялгаатай социал бүлгүүд |
В. Э.Гидденсийн тодорхойлолт | 2.Ангицдын тэмцэл нь пролетарийн хувьсгалд хүргэх бөгөөд тэгш биш байдал, ялгарлын үндэс болох хувийн өмч устсанаар ангигүй нийгэмд хүрэх үндсэн нөхцөл хангагдана. |
С. Н.Смелзерийн тодорхойлолт | 3.Нийгмийн үйлдвэрлэлийн түүхэн ёсоор бүрэлдсэн 1 тогтолцоонд эзэлж байгаа байр суурь, үйлдвэрлэлийн хэрэгслийг эзэмшиж байгаа байдал, нийгмийн хөдөлмөрийн зохион байгуулалтанд гүйцэтгэж байгаа үүргээрээ ялгаатай хүмүүсийн том том бүлгүүд |
D.Маркс нар | 4.Анги бол хамтийн нийгэмлэг биш бөгөөд ангиуд нь хамтын үйлдлийн бололцоот бааз суурийг илэрхийлхэ. |
Е. М.Вебер | 5.Өөрсдийнх нь амьдралын хэв маягт мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг нийгэм, эдийг засгийн нөөц чадавхиараа ялгаатай хүмүүсийн томоохон бүлэг |
Төрийн үүсэл гарлыг дараах эрдэмтэд өөрсдийн үзэл баримтлалын үүднээс харилцан адилгүй тайлбарласан байдаг.Зөв харгалзуулна уу?
1.шашны онол | А.Классен, Фрейд |
2.Эцгийн эрхт ёсны онол | В. Августин, Аквинский |
3.Нийгмийн гэрээний онол | С.Аристотель, Фильмер |
4.Нийгмийн эдийн засгийн онол | D. Платон, Симон |
5.Улс төрийн антропологийн онол | Е. Гроций, Спиноза |
Судалгааны боловсруулалтын аргуудын ойлголтуудыг тодорхойлно уу?
1.Анализийн арга | А.Танин мэдэгдсэн нэгж, салангид хэсгүүдийг 1 зохицод оруулах сэргээн холбох дүгнэх |
2.Синтезийн арга | В.Тусгай тусгай юм үзэгдлүүд баримтаас ерөнхий үндэслэл гаргах |
3.Индукцийн арга | С.Хэд хэдэн нөхцлөөс гарсан баталгаа |
4.Дедукцийн арга | D.Бүхэл зүйлийг түүний бүрэлдэхүүн хэсэг нэгжид нь сэтгэхүйдээ салган хуваах арга |
Нийгмийн зарим институтын чиг үүргийг харгалзуул?
1.Гэр бүлийн | А.Хоол хүнс, хувцас хэрэглэл, байр, орон сууцаар хангагдах |
2.Эдийн засгийн | В.Сүм хийдийн харилцаа дэг ёст үйлчлэх, шүтлэг бишрэлийг гүнзгийрүүлэх |
3.Улс төрийн | С.Хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх, халамжилах |
4. .Шашны | D.Хүмүүсийг нийгэмшүүлэх ба суурь үнэт зүйл дадлага практикт суралцуулах |
5.Боловсролын | E.Хууль дүрэм ба хэт хэжуунүүдийг дэмжих |